Эдийн засгийн "онцгой" хөтөлбөрийн дүнд 50 мянган ажлын байр нэмэгдэнэ

2016 оны 11 сарын 04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Засгийн газраас энэ сарын 27-нд өргөн мэдүүлсэн уг хөтөлбөрийг эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилготой нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Уг хөтөлбөрийг хэлэлцэх үеэр байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зүйл зорилт, арга хэмжээнүүдийг хүрэх үр дүн, хэрэгжих хугацаа, хариуцах эзэнг тодорхой болгож, хэрэгжүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын шалгуур үзүүлэлтийг тусгах, хүндрэлээс гарах арга замыг тодорхой болгох чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн санал хэлж байсан.

Чуулганы нэгдсэн хуралдаанд мөн зарим гишүүд зохимжгүй зүйл заалтууд туссан байгааг шүүмжилж байв. Тухайлбал Казиногийн тухай хууль, Морин уралдааны тухай хуулиудыг хөтөлбөрт тусгасныг буруутгахад Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Казиногийн хууль өмнөх УИХ-д өргөн баригдсан байсан. Шинээр оруулж ирсэн зүйл биш” гэв.

Зарим гишүүдээс мөн гадаадын банк оруулж ирэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлэхэд Сангийн сайд “Гадаадын банк оруулж ирэхэд санал нэг байна. Энэ хөтөлбөрийн 3.7-д гадаадын банк оруулж ирэхэд эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгасан” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Ганбаатар “Дэлхийн том корпорацуудыг Монголд оруулж ирж, хямд өртөгтэй улс болгох ёстой. Монголд Шоппинг туризмыг хөгжүүлэх боломжтой. Учир нь Монголд үнэтэй том брендийн бусад улсаас хямд худалдаалж байгаа. Энэ мэтчилэн амьдралд хүрэх шийдвэрийг хэлэлцэх хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Энэ хөтөлбөрт Дэмпэнгийн хууль, Худалдааны хууль гэх мэт гол чухал хуулиуд алга байна”, Ө.Энхтүвшин гишүүн  “Хоёр жилийн өмнө ийм яг үүнтэй адил, нэр нь хүртэл ижилхэн хөтөлбөр баталсан. Гэтэл тэр нь хэрэгжээгүй. Одоо яг адилхан хөтөлбөр орж ирж байна. Доторх агуулга, зорилт нь ч ижил. Өмнөхийн адил хэрэгжүүлэхгүй бол яах вэ?”, Б.Батзориг гишүүн “Банк санхүүгийн салбараа шинэчилж, эрүүлжүүлэхгүйгээр хөтөлбөр хэрэгжихгүй”, Н.Лүндээжанцан гишүүн “Хөдөлгөнө гэж тусгасан томоохон ордуудын ТЭЗҮ бэлэн үү. ТЭЗҮ бэлэн биш бол боловсруулах гэж маш их хугацаа алдана” гэх зэргээр байр сууриа илэрхийлж, асуулт асууж байв.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанк дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар гишүүдийн асуултад  хариулж тайлбар өгөв. Тухайлбал уг хөтөлбөрийг хариуцах субъект нь Засгийн газар, Монголбанк байхыг хэлээд хөтөлбөрт тусгасан “Гацуурт”, Оюутолгой, Тавантолгой зэрэг таван төслийн ТЭЗҮ бэлэн, бусад нь боловсруулалтын шатанд байгаа., энэ онд багтаан дуусгана гэсэн юм.

Мөн хөтөлбөрийн хүрээнд 50 мянган ажлын байр нэмэгдэх, ипотекийн зээлийг Засгийн газар, Монголбанк хамтраад бодит эх үүсвэрээр санхүүжүүлэх, хэлэлцээрийн шатанд байгаа зэрэг хариулт өгсөн юм.

Асуулт хариулт дууссаны дараа үг хэлэх гишүүдийн нэрсийг авснаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37784
0 эможи
keyboard_arrow_up