Австри улсаас 40 сая еврогийн зээл авах төсөл батлагдлаа

2016 оны 11 сарын 04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн тухай хэлэлцлээ. Ингээд гишүүдийн 60 гаруй хувийн саналаар тогтоолын төсөл дэмжигдэв.

Нийт 40 сая еврогийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2016 оны зургадугаар сарын 10-нд хоёр улсын Засгийн газар байгуулжээ.

Уг зээл нь нэн хөнгөлөлттэй нөхцөлд хамаарах бөгөөд зээлийн нийт хугацаа 18 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил юм байна.

Энэ үеэр Ж.Лүндээжанцан “Энэ хүүгүй зээлийг дэмжиж байна. Мэдээж энэ нь 5-10 хувийн хүүтэй зээлээс илүү. Алсдаа бол өр нь өр л дөө. Гэхдээ хүүгүй зээл өгье гэж байгааг дэмжиж байна” гэсэн юм.

Энэхүү хөнгөлөлттэй зээлийг дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах аж.

Чуулганы нэгдсэн хуралдаан "Эдийн засгийн хүндрэлийг давах туулах" хөтөлбөрөөр үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37779
0 эможи
keyboard_arrow_up