Хурал тасалдаг гишүүдийг Х.Баттулга, Р.Амаржаргал нар тэргүүлжээ

2014 оны 2 сарын 17

         Парламент өнгөрсөн намрын чуулганы ажлаа дүгнэжээ. Ингэхдээ 76 гишүүнийг чуулганы хугацаанд хэр идэвхтэй ажилласныг тоон үзүүлэлтээр гаргажээ.

 

Тухайлбал, хэн нь хэдэн өдрийн хурал тасалсан, хоцорсон, хэн хэдэн удаа гадаад, дотоодод томилолттой байсан зэргийг цаг, минутаар тооцон гаргаж, чуулганы төгсгөлд нэгтгэн дүгнэдэг. 2013 оны намрын ээлжит чуулган 37 удаа хуралдсан байна.Гишүүдийн хуралд оролцсон байдлыг тооцохдоо өдрөөр гаргажээ. Ингэж тооцоход гишүүн Х.Баттулга 23.5 өдрийн хурал тасалсан бол Р.Амаржаргал гишүүн 18 өдөр тасалсан үзүүлэлтээр бусдыгаа тэргүүлж хам­гийн идэвхгүй ажилласан гишүүдээр тодорлоо. Тэдний араас гишүүн Ө.Энхтүвшин 17.5 өдөр, Ч.Хүрэлбаатар, Н.Номтойбаяр нар 17 өдрийн хурал тасалж удаал­жээ. Хамгийн олон удаа өвчтэй байсан гишүүнээр мөн Р.Амаржаргал тэргүүлэв. Энд Ерөнхий сайд, Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарыг хуралд оролцсоноор тооцдог юм. Харин хамгийн идэвхтэй гишүүнээр Ж.Батсуурь тодорсон байна. Тэрээр өнгөрсөн намрын ээлжит чуулганы хугацаанд нэг ч удаагийн хурал таслаагүй гэж бүртгэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
377
0 эможи
keyboard_arrow_up