О.Баасанхүү гишүүн Эрдэнэтэд хэвлэлийн хурал зарлалаа

2016 оны 11 сарын 02

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр 13:00 цагаас Эрдэнэт хотод хэвлэлийн хурал зарлажээ. Тэрбээр Эрдэнэтийн  49 хувь болон цаг үеийн бусад асуудлаар тойргийн сонгогчдодоо мэдээлэл өгөх юм байна.

Тойргоо чамгүй сайн тойлдог эрхмүүдийн нэг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Түүнийг парламент дахь МАХН-ын ганц дайчин болгон илгээсэн орхончуудад “хайртай” байх нь аргагүй. Эрхэм гишүүн сүүлийн үед Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар сонгогчдынхоо дуу хоолой болж буй. Тэрбээр “Оросын төр  Монголын ард түмэн, тэр тусмаа эрдэнэтчүүдэд сайнаар хандаж байсан. Та нар өөрсдөдөө биш ард түмэнд сайнаар хандсан шийдвэрийг заавал гаргах үүрэгтэй шүү” гэсэн байр суурийг илэрхийлээд буй.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37690
0 эможи
keyboard_arrow_up