Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж эхэллээ
УИХ энэ долоо хоногт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж эхэлнэ. Өмнөх парламентын үед хэлэлцэхгүй буцааж байсан энэ хөтөлбөрийг одоогийн УИХ хэлэлцэж байгаа нь тэдний хувьд авлигатай тэмцэх томоохон хүсэл зориг юм. Үүнтэй зэрэгцэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэг УИХ-аас байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсгийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ахалж, УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж нар оржээ. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх бөгөөд ирэх маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулахаар төлөвлөсөн байна.