Г.Занданшатар гишүүн БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гү И Минийг хүлээн авч уулзав

2016 оны 10 сарын 25

Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар өнөөдөр /2016.10.25/ БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гү И Минийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Гү И Мин хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжиж байгааг онцлон, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцяны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа гэлээ.

Мөн тус айлчлалын хүрээнд яригдсан хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлэх ажил биеллээ олж, эхний ээлжийн 3 ширхэг тоног төхөөрөмжүүдийг Монголын талд өгөхөд бэлэн болсныг БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гү И Мин дуулгалаа.

УИХ-ын гишүүн Г. Занданшатар манай хөдөө аж ахуй, малчдын амьдралыг дээшлүүлэхэд тус нэмэр болох тоног төхөөрөмж нийлүүлэх болсонд талархаж буйгаа илэрхийлээд цаашид БНХАУ-тай хамтран аймаг, сум бүрт бага, дунд оврын нэхмэлийн үйлдвэр байгуулах асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Түүнчлэн Монголын мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспорлох, хоёр улсын хорио цээр, мэргэжлийн хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож холбогдох байгууллагуудаар дамжуулан хамтын ажиллагааны механизмыг эрчимжүүлэхээр харилцан тохиролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37493
0 эможи
keyboard_arrow_up