Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хүн амын сангийн Монгол улс дахь сүүрин төлөөлөгч хадагтай Наоми Китахаратайг хүлээн авч уулзлаа

2016 оны 10 сарын 17

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Монгол улс НҮБ-ын  хүн амын сан (НҮБХАС)-тай 1976 оноос хойш хамтран ажиллаж, олон төсөл амжилттай хэрэгжүүлж ирсэнд талархалаа илэрхийллээ.

Нью Йорк хотноо 2016 оны 9-р сард болсон НҮБ-ын Хүн амын сангийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар НҮБХАС-аас Монгол Улсад 2017-2021 онд хэрэгжүүлэх Орны шиэнэ хөтөлбөрийг баталсан.

Уг хөтөлбөрийн хүрээнд

-Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх

-Залуучуудын хөгжил

-Жендерийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн 15.1 сая ам.долларын санхүүжилт бүхий төслүүдийг хэрэгжүүлэх болсон юм.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын засгийн газар болон Шадар сайдын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Мөн өнөөдрийн уулзалтаар 2015 оны 7-р сард Дэлхийн ХҮн амын өдрийг тэмдэглэхэд Шадар сайдын ажлын алба, НҮБ-ын хүн амын сангийн суурийн төлөөлөгчийн газартай амжилттай хамтран ажилласан. Дэлхийн хүн амын өдрийг тэмдэглэх сэдэв нь “ Онцгой байдлын үе дэх эмзэг бүлгийн  хүн ам “ байсан юм.  Шадар сайдын санаачилгаар Онцгой байдлын ерөнхий газар болон Үндэсний статистикийн хороо хамтран ажиллагааны санамж бичгийг өнгөрөгч 7 дугаар сард байгуулж байсан.

Уг санамж бичгийн хүрээнд онцгой байдлын үед шаардлагатай тоо мэдээлэлээр хангах, харилцан мэдээлэх асуудлаар хоёр байгууллага хамтран ажиллах үндэс тавигдаж байсан юм.

Уг санамж бичигт тусгагдсан асуудлуудыг ажил хэрэг болгоход НҮБ-ын Хүн амын сангаас тодорхой төсөл хэрэгжүүлэхэд ач холбогдол өгч ажиллахыг санал болгосон юм.

2018 онд Улаанбаатар хотод Монгол улсын Засгийн газар, НҮБ-ыг Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал зохион байгуулахад хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэхийг хүсч байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37295
0 эможи
keyboard_arrow_up