УИХ-ын дарга Улс төрийн намуудын олон улсын чуулга уулзалтад оролцоно

2016 оны 10 сарын 15

УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга М.Энхболд Улс төрийн намуудын олон улсын чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ыг зорилоо.

 

Улс төрийн намуудын олон улсын чуулга уулзалт аравдугаар сарын 14-17-ны өдрүүдэд Бээжин хотноо болно. УИХ-ын дарга энэхүү чуулга уулзалтад оролцохоос гадна БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жинпин болон Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Жан Дөзян нартай уулзалт хийх ажээ. Айлчлалын бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид багтсан байна. Төсвийн хүндрэлтэй нөхцөлд байгаа Монгол Улсын хувьд хөрш орнуудаас тусламж хүсэх бодлого баримталж байгааг Сангийн сайд өмнө нь онцолж байсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37281
0 эможи
keyboard_arrow_up