Захиргааны ерөнхий хуулийн талаар сургалт зохион байгуулав

2016 оны 10 сарын 14

УИХ-ын Тамгын газар Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн  “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих” төслийнхөнтэй хамтран “Захиргааны ерөнхий хуулийн тухай нарийвчилсан сургалт”-ыг өнөөдөр /2016.10.14/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Улсын дээд шүүхийн шүүгч П.Соёл-Эрдэнэ “Захиргааны шийдвэрт тавигдах шаардлага, захиргааны шийдвэр боловсруулахад анхаарах зүйл”, Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул “Захиргааны ерөнхий хууль дахь шинэлэг зохицуулалт” сэдвээр танилцуулга хийж, сургалтад оролцогчидтой санал бодлоо хуваалцав.

Сургалтад УИХ-ын Тамгын газрын удирдлага, Хууль, эрх зүйн үйлчилгээний хэлтсийн Эрх зүйн шинжилгээний алба, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн Сургалт, хүний нөөцийн албаны ажилтнууд оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37227
0 эможи
keyboard_arrow_up