Гэмт хэргийн тухай хуулийн төслийн хүрээнд Хэн,Юу хэлэв?
Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцууллаа. Харин Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцууллаа. Тус хуулийн төсөлтэй холбоотой гишүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.
Асуулт: УИХ гишүүн С .Ганбаатар: Чангаруулах үндэслэл юу вэ?
Хуулийн төслийн 6.2-р зүйлийн 1-д ял оногдуулах насыг 14 тогтоосон нь өмнөх бүх эрүүгийн хуульд зааснаас чангаруулсан заалт байна. Чангаруулах үндэслэл юу вэ? Энэ хуулийн 2.5-р зүйлд тусгасан хохирол ,хор уршиг, ноцтой хохирол гэх зэрэг ойлголтууд тэр ангиллыг ялган тоож чадах болов уу? Эдгээр үгнээс харахад гэмт хэргийн хэлбэрийн материаллаг бүрэлдэхүүнтэй байдаг байдал үгүй болж байгаа юм биш үү? 2002 оны эрүүгийн хуулинд заасан зодох гэмт хэргийг хааснаас болоод бусдыг зодох гэсэн ноцтой нэр томьёо байна. Мөн 11.6-д заасан хүний эрүүл мэндэд санаатай халдах эсвэл хөнгөн хохирол учруулах гэсэн хоёр агуулгатай зохицуулалтыг нэг дор оруулсны учир нь юу вэ?
Хариулт: Хууль зүйн сайд Х.Тэмүүжин: Насанд хүрээгүй хүүхдэд ял оногдуулах зарчим журмыг оруулж ирж байгаа
Одоо үйлчилж байгаа эрүүгийн хуулиар хүүхдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах, гэмт хэрэгтэй холбогдуулж ял шийтгэл оноох ерөнхий нас нь 16 гэхдээ тодорхой гэмт хэргүүдээр 14 насанд ял оногдуулдаг. Одоогийн эрүүгийн хуулин дээрээ Хүүхдэд ял оноох зарчим хуульчлагдаагүй адилхан арга замаар ял оноох бодлого явж байгаа. Насанд хүрээгүй хүүхдэд ял оногдуулах зарчим журмыг оруулж ирж байгаа. Хүүхдэд тусгайлан өөр журам баримтлах ёстой юм байна гэсэн үүднээс хандсан байгаа. Хүүхдэд оноох ял дээр хуулийн төсөлд өөрчлөлт орсон. Хүүхдийг насанд хүрсэн хүнээс хоёр дахин бага ялаар шийтгэх боломжууд гарсан. Хүүхдийн хорих ялыг хаалттай сургалт явуулах журмаар ял эдлүүлэх боломжтой. Арга хэмжээ авах байдлаар тухайн хүүхдээ нийгэмшүүлэх дахин гэмт хэрэг үйлдэх , гэмт хэргийн орчноос хамгаалах зорилготой төсөл юм.
Хариулт: Ажлын хэсэг Н.Эрдэнэбат: Гэмт хэрэг бол материаллаг бүрэлдэхүүнтэй байдаг
Гэмт хэргийн хохирол, ноцтой хохирол , хор уршиг гэсэн ойлголт одоогийн мөрдөж байгаа гэмт хэргийн хохирлын тухай 4 төрлийн хэмжээ бүхий ойлголт өөрчлөлт оруулсан утгатай байгаа. Гэмт хэрэг бол материаллаг бүрэлдэхүүнтэй байдаг. Жишээлбэл, эд хөрөнгө устгасан гэмт хэрэг , эд хөрөнгө залилсан гэмт хэрэгүүд заавал хохирол хор уршиг шаарддаг. Энэ хохирол хор уршгийн хэмжээг шинэчилсэн. Уламжлалт байдлаар эд хөрөнгийн хохирлыг арилгадаг. Одоогийн хуулийн сайн талаа хадгалаад зайлшгүй хохирол шаардах, их хэмжээний хохирол , хор уршиг , ноцтой хохирол гэсэн ойлголтуудаа оруулж өгсөн. Одоогийн хуулиар 50 сая төгрөгөөс дээш хэмжээний хохирлыг ноцтой хохирол гэдэг одоо ч энэ байдлаар үнэлэгдээд явж байгаа. Одоогийн эрүүгийн хуульд зодох гэсэн гэмт хэрэг байхгүй. 2002 оны эргүүийн хуулиар хасагдсан. Хүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг, тарчлаах гэсэн гэмт хэрэг байна. Энэ тарчлаах гэдэг гэмт хэрэг онолын болон практикт маргаан дагуулдаг. Тарчлаах гэмт хэрэг нь байнга удаа дараа хүнийг сэтгэл санааны болон бие махбодын зовуурь учруулсан үйлдэл юм. Энэ байдлыг халах хэрэгтэй.
Асуулт: УИХ гишүүн Ц.Даваасүрэн: Мөнгө угаах гэдгийн маш өргөн хүрээтэй болсон байна
Энэ хууль гарснаар Хүний эрх зөрчигдөх асуудал багасна гэж Хууль зүйн сайд ярьж байна. Аль заалт дээр үүнийг илэрхийлсэн бэ? Хүнийг нотлоогүй хэрнээ баривчилж хорих ял тулгах гэдэг энэ социализмын үеэс баримталж ирсэн арга барил гээд байгаа үүнийг та өөрчилж чадсан уу? Гүтгэх заналхийлэх асуудал дээр шийдэл байхгүй байна. Хүнийг гүтгэсэн бол хатуу шийтгэгдэх болно. Тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтан ялангуяа Их хурлын гишүүн бусдыг гүтгэсэн бол гэсэн энэ заалтыг оруулж өгье. Бусдыг гүтгэсэн асуудлыг нэлээд тодорхой оруулж өгмөөр байна. Сонгуулийн хуультай холбоотой заалт дээр ноцтой зүйл байна. Үүнийг нарийвчилж өгөхгүй бол төвөгтэй . Сонгуулийн тойрог гэж юуг үзэх вэ гэдгээс сонгуулийн үед хувь хүн хохирох магадлалтай талаар бодох ёстой. Сонгуультай холбоотой асуудал дээр тодорхой болгож өгөх тал дээр ямар зүйлүүд дээр анхаарсан бэ? Хувь хүний нөлөөлөл гэдэг зүйл энэ хуулиар арилж чадах уу? Албан тушаалтай холбоотой гэмт хэрэгт компанийн үйл ажиллагаанд хохирол учруулсан бол ял эдлэн энэ төрийн албан хаагч явуулахад тун төвөгтэй болно. Мөнгө угаах гэдгийн маш өргөн хүрээтэй болсон байна.
Хариулт: Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:
Гэмт хэргийг хуулиар юуг гэмт хэрэг гэж үзэх , зөрчлийн хуулиар юуг зөрчил гэж үзэх гэсэн ойлголтыг багтаасан хоёр багц хууль орж ирж байгаа. Одоо үйлчилж байгаа гэмт хэргийн хуулинд өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх гэр бүлийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэхчлэн хүний эрхийн зөрчсөн ноцтой практикт үйл ажиллагаа байдаг үүнийг үгүйсгэхгүй. Арга хэмжээнүүдээ тодорхой болгож өгсөн. Цахим гав оруулж ирж хэргийн шийдвэрлэх байдалд саад учруулах буюу оргон зайлах чиглэлээр иргэдийг цагдан хорьдог. Цахим гав албадан арга хэмжээний нэг хэсэг болоод ороод ирсэн. Хүний эрхийг зөрчих байдлаар гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа явуулаад байгаа хууль сахиулах хуулийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг хязгаарлана гэж тооцож байгаа. Нэгхэн хуулиар энэ бол шийдэгдэхгүй. Процессын хуулиудаараа нарийвчилсан зохицуулалт хийнэ. Хүнийг гүтгэх үйл явц бол хавтгай байгаа. Хуулийн байгууллагууд шалгаж байна гээд хувь хүний эрхэнд халдах явдал маш хүчтэй байгаа. Хууль сахиулах байгууллага худал мэдүүлэг гэдэг зүйлийг гаргаж ирж байх хэрэгтэй. Үндсэн хуулийг утга агуулгаараа хамгаалж өгсөн байгаа. Агуулга нь шингээр орж ирж байгаа.
Асуулт: УИХ гишүүн Л.Эрдэнэчимэг: Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрхэн өөрчилсөн ?
Гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хоёр хоногийн өмнө өргөн барьсан. Нийгэмд хүлээлттэй байсан хуулийг цаг олж оруулж ирсэн баяр хүргэе. Гэр бүлийн орчин дах хүчирхийллийг одоо гэмт хэргийн хуультай яаж холбогдуулан авч үзэж байгаа юм вэ? Гудамжид гараад зодуулбал гэмт хэрэгт тооцогддог. Гэрт дотроо хэдэн өдрийн турш хөх няц болтлоо зодуулаад байж байгаа хүүхэд эмэгтэйчүүд гэр дотроо гэдэг утгаараа гэмт хэрэгт тооцогдохгүй явсаар ирсэн. Сүүлийн үед гарч байгаа гэр бүлийн хүчирхийлэл улам харгис хэрцгий болж байна. Гэмт хэргийн тухай хуульд үүнийг хэрхэн тусгаж өгч байна вэ? Өнөөдөр 20-иос дээш жилийн ял аваад хоригдож 120 гаруй эмэгтэйчүүд байдаг. Эдгээрийн 80 гаруй хувь нь хамтран амьдрагчаа хөнөөсөн гэх гэмт хэргээр ял авсан байдаг. Энэ гэмт хэргийн тухай хуульд хэрхэн тусгагдаж өгсөн бэ? Нийт гэмт хэргийн 28 хувь согтуугаар үйлдэгдсэн байдаг гэсэн тооцоо байдаг. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрхэн өөрчилсөн ? Урьд гэмт хэргийн тухай хуулиас ямар ялгаатай орж байгаа вэ ?
Хариулт: Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:
Хүчирхийлэлд өртсөн өөрөө хүчирхийлэгч болдог хандлага байсан. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд Гэр бүлийн хүчирхийлэл , хүүхдийн хүчирхийлэл гэх мэт цогц бодлогуудыг оруулж өгсөн. Гэмт хэргийн хуулийн тухай төсөл бол дан гэмт хэргийн хууль биш юм. Архины хяналтын тухай хууль хаврын чуулганаар өргөн барьсан. Согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдвэл ялаас чөлөөлөхгүй. Согтууруулах хяналтын тухай хуулинд нийцүүлсэн. Согтууруулах мансуурах донтой байвал тухайн хүний өөрийнх нь зардлаар албадан эмчилгээнд хамруулах байдлаар тусгасан байгаа.
Асуулт: УИХ гишүүн Д.Батцогт: Шүүгчид эрх мэдлийг өгч байгаа нь ямар учиртай вэ ?
Эрүүгийн эрхзүй, эрүүгийн хууль гэсэн нэр томьёо Монгол улсын үндсэн хуульд эрүүгийн хуулийн нэр томъёонд орсон байгаа. Монгол улсын үндсэн хуулинд байдаггүй нэр томьёонууд орж байгаа. Хуулийн нэрийг өөрчлөх нь өөрөө ямар ач холбогдолтой юм ? Нэрийг өөрчлөх нь Үндсэн хуулийг зөрчихгүй юу ? Хуулийн нэр томьёог хууль зүйн сайд өөрөө маш сайн дагаж мөрдөх ёстой. Эрх зүйн эрдэмтэн судлаачид шүүмжлэлтэй хандаж байгаа. Олон улсын эрүүгийн хуулинд барьдаг зарим хэм хэмжээг орхин хялбарчилсан байна гэсэн зүйл яриад байгаа. Энэ хуулийн төслийг ямар хүмүүс боловсруулсан байна? Хууль зүйн яамны хүрээнд боловсруулсан уу? Өөрөө маш том өөрчлөлт агуулж байгаа бол судлаачид эрдэмтдийн санал хэр тусгасан бэ? Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж юу гэсэн үг вэ? Шүүх эрх мэдлийн хэрэгжүүлэгч байгууллага гэж юуг хэлээд байна вэ ? Шүүгчид эрх мэдлийг өгч байгаа нь ямар учиртай вэ ?
Хариулт: Хууль зүйн сайд Х.Тэмүүжин:
Тухайн улс өөрөө шүүгчээ хянах тохиролцоотой байхаас хамаардаг. Монгол улс одоо өмнө байсан шүүгчдийг хянаж чадахгүй гэсэн болгоомжлолыг давж чадахуйц дэд бүтэж хөгжсөн. Шүүгчдийн ёс зүйг хариуцлагаар нь шийддэг болох эрүүгийн хуульд иргэдээ шоронжуулах хатуу бодлогоор барьж байх ёстой юу үгүй юу гэдэг асуудал. Шударгаас биш механикаар шүүгээд байгаа энэ үед хуулиа өөрчлөх ёстой болж байгаа юм. Хялбаршуулсан журам гэдэг бол нэг талаас жижиг том нь яллах нөхцөлөөсөө үл шалтгаалан шүүх бодитоор шийдэх гэсэн ойлголт. Бид эдгээр төвөгтэй нөхцөл байдлыг шийдэх боломжтой. Энэ нь өөрөө төсөвт хүндрэл учруулахгүй шүүхийн төсвийн хүрээнд шийдэх боломжтой. Үндсэн хуулийн суурь зарчмын зөрчсөн хуулийн тогтолцоотой байсан. Үүнийг шийдэхгүй бол болохгүй. Эрүүгийн хууль гэдэг нэр томъёог хэрэглэж байгаа нь ял эдлээд гарсан хүн нийгэмд ялгаварлан гадуурхагдах байдлыг арилгах үүднээс энэ хуулийн оруулж ирсэн. Байгууллагын нэр өөрчлөгдөхгүй. Үндсэн хуультай зөрчилдөх байдал байхгүй болж байгаа юм.
Дэмжиж үг хэлэв: УИХ гишүүн М.Энхболд: Улс төржүүлбэл энэ хууль явахгүй
Манайд өнөөдөр хүнийг гэмт хэрэг хийгээгүй байхад хийсэн байсан ч шүүхээр тогтоогоогүй хүнийг олон сараар хорьдог тарчлаадаг , хуучин аргаар хүнийг өөр өөр нь өөрийг нь үг хэлүүлэх гэж шахдаг янз бүрийн арга хэрэглэдэг, ар гэр ойр дотнохон хамтарч ажилладаг хүмүүс нам эвслээр шахаж дарамталж байгаад хүнийг ялладаг тогтолцоо байна. 2010 оны үеэс эрчимтэй бий болж эхэлсэн. Хүн амын аюулгүй байдал эрх чөлөөг зөрчсөн ноцтой байдал хүрсэн гэж үзэж байна. Эдгээрийг засаж залруулахын тулд хуулийн байгууллагын шинэчлэл хийгдэж байгаа гэж үзэж байна. Хүмүүсийн сэтгэлгээг хууль амархан өөрчилж чадах болов уу? Боловсруулаад өргөн барьсан хууль одоогийн мөрдөгдөж байгаа хуулиудтай зөрчилдсөн зүйлүүд олон байна. Хэлэлцээд эхэлж болно. Гэхдээ агуулга дотор олон зүйл байхгүй болох нь болж , шинэчлэгдэх шинэчлэгдэнэ. Хууль санаачлагчдын зүгээс дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Нэлээд цаг хугацаа авна. Улс төржүүлбэл энэ хууль явахгүй.
Дэмжиж үг хэлэв: УИХ гишүүн Д.Лүндээжанцан: Тооцоо нэгж гэдэг зүйл хэрэглэнэ гэж гарч ирсэн
Энэ хуулийн манай хууль тогтоогчид бид нар нэлээд анхаарах хэрэгтэй. Өмнө эрүүгийн хууль орж ирэхэд алдаа гарч байсан. Нарийн мэс заслын эмч гэхэд маш олон төрөлтэй байдаг шиг гэмт хэргийн хууль, ерөнхий анги , тусгай ангийн заалтууд маш нарийн мэргэжил аргазүй, тооцоо судалгаа шаардсан асуудал байгаа. Бид нэг ёсондоо дотрын эмч нар гэж өөрсдийгөө ойлгох хэрэгтэй. Ядахдаа зөв зүй тогтлоор явуулах. Гэмт хэрэгт, зөрчлийн хууль хоёр нийлээд эрүүгийн хууль тогтоомжийг бүрдүүлдэг. Бүх зөрчил эрүүгийн хэрэгт орох гээд байна. Үүн зарчмын том үзэл баримтлал байгаа. Мөрөөдлийн жагсаалт зүйл орж ирсэн. Зорчих эрхийн ял гэхэд үүнд эдийн засгийн ямар тооцоо судалгаа орох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Улсын орны хүн амын 70 хувьд нь үйлчилдэггүй 30 хувьд үйлчилдэг ял гэж байх уу. Тооцоо нэгж гэдэг зүйл хэрэглэнэ гэж гарч ирсэн. Валютын ханш буюу доллартай харьцах харьцаагаар тухайн үеийн торгуулийн асуудлыг шийднэ гэнэ. Энэ нийцэх үү?
Санал хураалт 57 гишүүн оролцож 38 дэмжиж 66,7 хувьтай хэлэлцүүлэх зүйтэй гэж үзлээ.