УИХ-ын дарга М.Энхболд Төв аймагт ажиллаж байна
![](https://websites.mn/arslan/assets/images/20161011/_DSC9398.jpg)
УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон албаны хүмүүс өнөөдөр /2016.10.11/ Төв аймагт ажиллаж байна.
УИХ-ын даргыг Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан, хүндэтгэл үзүүлэв. Мөн аймгийн удирдлагууд угтан авсан бөгөөд аймгийн иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөл байлцсан юм.
УИХ-ын дарга Төв аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийж, УИХ-ын үйл ажиллагаа, анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганы үеэр баталсан хууль, тогтоомжийн талаар танилцуулан, эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүлэх юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)