УИХ-ын намрын чуулганыг түр завсарлуулав
2016 оны 10 сарын 11
УИХ-ын намрын чуулган энэ сарын 3-ны нээлтээ хийсэн. Энэ удаагийн чуулганаар улс орны нийгэм эдийн засгийн талаар чухал асуудлууд үүний дотор Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг батлах тов гараад буй юм. Харин УИХ-ын намрын чуулганыг Орон нутгийн сонгууль дуустал түр завсарлуулах шийдвэр гарсан байна. Орон нутгийн сонгуулийн санал хураалт энэ сарын 19 ны өдөр буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт болох юм.
Мөн энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд БНХАУ-д айлчилна гэсэн албан бус мэдээлэл бий. Учир нь урд хөршийн хэвлэлүүд энэхүү айлчлалын талаар мэдээллэх болсон ч манай УИХ-ын олон нийттэй харилцах газраас албан ёсоор мэдээлэл гаргаагүй байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37118
0 эможи