Зарим аж ахуйн нэгжийн татварыг хөнгөлөх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт буцаалаа
2016 оны 10 сарын 07
УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэмжигдэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр буцаажээ.
Үүний дараа чуулганаар Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж, тус заалтыг мөн хүчингүй болголоо.
УИХ-ын чуулганы үдээс өмнө хэлэлцэх асуудал ийнхүү дууслаа. Үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдад асуулга тавих хуваарьтай байсан боловч Ерөнхий сайд орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул өнөөдрийг хуралдааныг ийнхүү өндөрлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37067
0 эможи