УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

2016 оны 10 сарын 06

Монгол Улсын намрын ээлжит чуулан өнгөрсөн даваа гарагт эхэлсэн юм. Чуулганы дараагаар УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороодын хуралдаан болж улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой болон бусад цаг үеийн асуудлуудыг хэлэлцсэн.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхлэх бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэх юм.

-Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
-Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09, 10 дугаар дүгнэлт,
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөл оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37029
0 эможи
keyboard_arrow_up