УИХ-ын дарга М.Энхболд дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар Өвөрхангай аймагт хүрэлцэн ирлээ

2016 оны 10 сарын 05
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд дагалдан ажиллаж буй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр /2016.10.04/ Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажиллаж байна. 
Улсын Их Хурлын даргыг Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хүндэт харуул Аюуш баатарын талбайд ёслол төгөлдөр угтан авч хүндэтгэл үзүүлэв. Аймгийн удирдлагууд болон иргэд, хөдөлмөрчдийн төлөөлөл байлцсан юм. 
Үргэлжлүүлэн Өвөрхангай аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй Улсын Их Хурлын дарга уулзалт зохион байгуулж, Анхдугаар болон ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийн талаар танилцуулж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцан, хүндрэлийг даван туулах чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өгнө.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт, Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн болон албаны бусад хүмүүс оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37008
0 эможи
keyboard_arrow_up