УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүд БНИУ-ын гишүүдтэй уулзлаа

2016 оны 10 сарын 04

УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүн Б.Батзориг, Н.Оюундарь, Б.Ундармаа нар өнөөдөр /2016.10.04/ Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Гуидо Гальперти тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Батзориг төлөөлөгчдийг Монгол Улсад айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлж, Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр Монгол Улсын Элчин сайдын яам Рот хотноо 2011 оны 10 дугаар сард нээгдэж байсан бол Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам Монгол Улсад саяхан шинээр нээгдсэн нь хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахад ач холбогдолтой болохыг тэмдэглэллээ. Түүнчлэн хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжтой салбарууд, тухайлбал, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, барилга, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, эдгээр салбарт италийн талын хөрөнгө оруулалтыг татах сонирхолтой буйгаа илэрхийлэв. 

Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Гуидо Гальперти Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүдтэй уулзаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд өнгөрсөн хугацаанд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд уулзалт хийсэн талаар дурдав. Тэрээр 2016 он бол манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлсэн чухал үйл явдлууд болсон онцлог жил байлаа. Тухайлбал Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яам Монгол Улсад өнгөрсөн 7 дугаар сард нээгдсэн нь манай хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлон тэмдэглэллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36993
0 эможи
keyboard_arrow_up