Ш.Түвдэндорж: ҮХАА-н сайдын ажлыг хүлээж авахад бэлэн байна
![](https://websites.mn/arslan/assets/images/20140529/7r9c07kuaitce0bo5v2bm7k541.jpg)
Өнгөрсөн хагас сарын хугацаанд ударлаагүй байсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамыг сайдтай болгох асуудлыг АН-ынхан Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа ярилцаж, шийдвэр гаргасан байна. Тэрээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна. Гүйцэтгэх зөвлөлийн энэ шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулж, холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлэн, эцсийн шийдвэр УИХ-ын чуулганаас гарах болсон аж.
Энэ асуудалтай холбоотойгоор өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы завсарлагаагаар Ш.Түвдэндорж гишүүн ямар байр суурьтай байсныг тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж: Би ҮХАА-н сайдын ажлыг хүлээж авахад бэлэн байна. Одоо ҮХАА-н салбарт зогсонги байдалтай байгаа хүнд хөнгөн үйлдвэрийн ажлуудад гол анхаарлаа хандуулж ажиллах болно. Мөн үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын хүрээнд Мал аж ахуй салбарыг анхааран ажиллаж болно гэдгээ хэллээ.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)