“Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа

2016 оны 10 сарын 03

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биатэ Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Габриела Спирли нар өнөөдөр

 

/2016.10.03/ Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилт дэмжлэгтэй 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн үр дүнд нутгийн удирдлагын эрх зүйн орчин болон ИТХ-ын зохион байгуулалтын чадавхыг сайжруулах, сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан сургалтын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх байнгын механизм бий болгох мөн УИХ-ын Тамгын газрын Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх чадавхыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм байна.

Гарын үсэг зурсны дараа Улсын Их Хурлын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Б.Транкман, Швейцарийн хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Г.Спирли нар мэдээлэл хийсэн юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36940
0 эможи
keyboard_arrow_up