УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр эхэлнэ

2016 оны 10 сарын 03

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр 10:00 цагаас нээлтээ хийнэ. УИХ-ын дарга М.Энхболдын гаргасан захирамжийн дагуу 2016 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан долоо хоногийн пүрэв, баасан гаригт өглөө 10.00 цагт эхэлж, үдээс хойш 15.00 цагаас үргэлжлэх юм. 

 

 НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10.00 цагаас:

-Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлт.

ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: /Нээлтийн дараа/

-Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

-Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

ГУРАВ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.30 цагаас 334 тоот өрөөнд.


-НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД-

-Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;

-Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;

-Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл;

-“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;

-Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл;

-Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл;

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл;

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл;

-“Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-Сонгуулийн тухай хуулийн төсөл;

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-Ач санах тухай хуулийн төсөл;

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

-Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төсөл;

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36914
0 эможи
keyboard_arrow_up