Мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барив

2016 оны 9 сарын 29

УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Төрөөс мөнгөний  бодлогын талаар 2017 баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, банкны системийн хэмжээнд эрсдэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн системийн эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулжээ. 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн төсвийн шинж чанартай мөнгөний бодлогын үйл ажиллагааг цаашид хумиж, зах зээлийн зарчимд нийцүүлсэн арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулж дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх зайлшгүй шаардлагатай талаар Улсын Их Хурлын даргад танилцуулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36826
0 эможи
keyboard_arrow_up