Чуулган арван сарын 3-нд хуралдана

2016 оны 9 сарын 26

УИХ-ын намрын чуулган жил бүрийн аравдугаар сарын 1-нд хуралддаг уламжлалтай. Энэ жилийн тухайд аравдугаар сарын 1 бямба гаригт таарч байгаа тул аравдугаар сарын 3-нд нээлтээ хийх аж.

Намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
  • Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
  • Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
  • Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
  • Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл
  • Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл
  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
  • Сонгуулийн тухай хуулийн төсөл
  • Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Ач санах тухай хуулийн төсөл
  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төсөл
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Бусад 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36703
0 эможи
keyboard_arrow_up