УИХ-ын ээлжит чуулганаар 20 гаруй хуулийн төсөл хэлэлцэнэ

2016 оны 9 сарын 23

УИХ-ын 2016 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолыг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Энэ удаагийн ээлжит чуулганаар 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

 

Цаг хугацааны хувьд заавал хэлэлцэн батлах ёстой хэд хэдэн хуулийн төсөл бий. Тухайлбал, Монгол Улсын 2017 оны төсөв, Хүний хөгжлийн сангийн 2017 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг хугацаанд нь батлах ёстой.

УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болгон хойшлуулсан. Мөн дээрх хоёр хуулийг дагалдаж гарсан таван хуулийг ёсчлон батлаагүй гэдэг шалтгаанаар хууль санаачлагчид нь буцаагаад байгаа. Түүнчлэн дээрх таван багц хуульд багтаж байсан Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг Засгийн газраас дахин өргөн барьсан. Тиймээс ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Шүүхийн шийд­вэр гүйцэтгэх ту­хай, Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл багтсан. Засгийн газраас өргөн барьсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөлд өмнөхөөсөө дордуулсан олон заалт орсон гэдэг шүүмжлэлийг гишүүд өгч байгаа. Гэвч салбар яамны зүгээс хуулийн үндсэн төсөлд нь зарчмын ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Харин өмнөх хуулиасаа ялын бодлого нь чангарч байгаа гэдэг тайлбарыг өгч байгаа.

Үүний зэрэгцээ ээлжит чуулганаар өмнөх парламентын үед хэлэлцэж байсан цөөхөн хуулийн төслийг хэлэлцэх юм. Тухайлбал, УИХ-ын экс гишүүн М.Батчимэг нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Сумъяабазар нарын  өргөн барьсан Ач санах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үед ямар асуудлууд хөндөгдөх нь тодорхойгүй байгаа. Гэхдээ уг хуулийн төс­лийг хэлэлцэхдээ Ерөн­хийлөгчийн сонгуультай холбоотой асуудлуудыг түлхүү хөндөх байх гэсэн таамаглал байгаа юм.

УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтуудыг дээрх байдлаар гаргасан байна. Ирэх долоо хоногт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтооно.

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээртөлөвлөжээ. Үүнд:

 

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
  • Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
  • Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
  • Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
  • Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл
  • Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл
  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
  • Сонгуулийн тухай хуулийн төсөл
  • Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Ач санах тухай хуулийн төсөл
  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төсөл
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Бусад
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36659
0 эможи
keyboard_arrow_up