Ц.Даваасүрэн Дэлхийн банкны олон улсын хөгжлийн зөвлөх Бэзил Кавалскиг хүлээн авч уулзлаа

2014 оны 5 сарын 28

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Дэлхийн банкны олон улсын хөгжлийн зөвлөх Бэзил Кавалскиг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Ноён Бэзил Кавалски уулзалтын эхэнд Дэлхийн банк ямар орчинд ажиллаж байгаа, Дэлхийн  банктай хэрхэн гэрээ хэлэлцээр хийх, цаашид ямар салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаа зэрэгтэй  танилцахаар ирсэн тухайгаа танилцуулсан юм. 

 Ц.Даваасүрэн Дэлхийн банк, Хөгжлийн банк, Азийн хөгжлийн банк гэх санхүүгийн гол банкуудтай тогтвортой байдлыг хангах, урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд, ялангуяа бэлчээрийн мал аж ахуй болон хөдөө аж ахуйн салбарт  томоохон хөрөнгө оруулалт авах сонирхолтой буйгаа дуулгасан юм. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлийг даван туулхын тулд компаниудаа ажилтай, орлоготой байлгах хэрэгтэй. Тиймээс гадны орнуудаас авах зээлээ үргэлжлүүлэн төсвийн алдагдлийг нэмэгдүүлэхгүй байхаар ажиллаж байна гэлээ.

 Ноён Бэзил Кавалски төсвийн төвлөрлийг сааруулах чиглэлд анхаарлаа хандуулж буй явдлыг сайшаагаад, Дэлхийн банк ч хөдөө орон нутаг руу чиглэсэн Тогтвортой хөгжил, Хөдөөгийн хөгжил зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж  энэ салбарт тодорхой хувь нэмрээ оруулж чадсан гэдгийг онцлов. Тэд үргэлжлүүлэн Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, уул уурхайн салбарт баримтлах бодлого, зээл тусламж зэрэг олон асуудлаар харилцан санал солилцсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3661
0 эможи
keyboard_arrow_up