Ж.Энхбаяр: Нөхөн олговор бол тэтгэмж, урамшуулал биш

2016 оны 9 сарын 10

УИХ-ын гишүүн Ж.ЭНХБАЯРТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төсвийн тодотголын хүрээнд цэргийн алба хаагчдад тэтгэвэрт гарахад нь олгодог нөхөн олговрын хэмжээг бууруулахгүй байх саналыг УИХ-аас дэмжсэн. Гэтэл үүний цаана энэ төрлийн тэтгэмж авдаг эмч, багш нарын асуудал үлдэж байна л даа. Адилхан төрийн албан хаагчдад төр яагаад ингэж ялгамжтай хандаж байгаа юм гэх шүүмжлэл өрнөөд эхэллээ. Та байнгын хорооны даргын хувьд тайлбар өгнө үү?

Засгийн газраас цэргийн албан хаагчдад олгодог 36 сарын тэтгэмжийг бууруулах санал оруулж ирсэн. Энэ асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр нэлээд нухацтай авч хэлэлцсэн л дээ. Цэргийн алба хаагчдын тэтгэмжийг бууруулахтай холбоотойгоор зөвхөн зэвсэгт хүчинд гэхэд 400 гаруй офицер, ахлагч нар

албанаасаа татгалзах буюу тэтгэвэрт гарах өргөдлөө өгчихөөд байна. Хилийн цэрэг дээр ч мөн энэ тооны алба хаагч өргөдлөө өгчихсөн. Онцгой байдал дээр ч өргөдөл гомдол болж байгаа юм билээ.

Бид энэ талаар холбогдох яам, агентлагийн удирдлагуудтай уулзаж, яриад мэдээлэл судалгаа авсан.  

Ингэснээр өнөөгийн нөхцөлд төрийн тусгай албыг бужигнуулах шаардлагагүй гэж үзэж Засгийн газрын оруулж ирсэн саналыг дэмжээгүй. Энэ шийдвэрээ бид Төсвийн байнгын хороонд уламжилсан.

-Онцгой нөхцөлд ажилладаг хүмүүс гэхээр цагдаагийнхан багтахгүй хэрэг үү. Мөн цэргийнхэнтэй барьцаад байгаа багш, эмч нарт илүү тодорхой, бодитой тайлбар хэрэгтэй байх л даа?

Манайхан багш, эмч гэх мэтээр ийн албаа нийтлэг яриад байдаг. Үүнд хоёр том ялгаа бий. Тухайлбал, багш бизнес эрхлэх эрхтэй.Цаашлаад багшид тушаал өгөөд Сулинхээрийн отрядад очиж ажилла томилоход “Үгүй” гэдэг. Тэдэнд эрх нь бий. Багш нар улс төрийннамд элсээд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй.

Харин цэрийнхнийг яв гэхэд “Мэдлээ” л гэдэг. Тэдэнд бизнес хийх, гадаадад оршин суух эрх байхгүй. Цагдаа арай өөр хуулиар зохицуулдаг Онцгой, Зэвсэгт хүчин, Хилийн >г. бол зэвсэгт хүчин. Цэргийн эрх зүйгээр зохицуулагддаг байгууллага л даа. Харин цагдаа

бол цэрэг биш. Цагдаа бол хууль сахиулагч учраас, өөр. Жишээлбэл* цагдаад Афганистан яв гэвэл "Үгүй” гэх эрхтэй, бүр хориотой байдаг. Үүгээрээ ялгаатай. Цэргийн албаны хүн бол Үндсэн хуулиар олгогдсон иргэний олон эрхээ эдпэх боломжгүй, хуулийн хязгаарлалт дор эх орондоо тангараг өргөж, үүрэг гүйцэтгэдэг.

Тэдэнд бизнес эрхлэх эрх байхгүй, ямар нэгэн эвсэл холбоодод элсч, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх буюу үг хэлэх эрх чөлөөгүй, оршин суух газраа өөрөө сонгодоггүй, тушаалаар хаа нэгтээ очиж амьдардаг.

Үүнийг дагаад гэр бүл, үр хүүхдүүд нь суурин амьдрах боломжгүй болдог. Нөгөө талаас цэргийн албан хаагчид алба хаах хугацаандаа жилд 4-5 удаа сэлгэн ажиллах шаардлага гардаг. Өнөөдөр та бага тушаалын офицер заставт ажиллаж байсан удахгүй отряд руу очно, удаа ч үгүй дараагийн томилолтоо аваад явах болдог.

Мэдээж үүнийг дагаад үл хөдлөх хөрөнгөтэй байх бололцоо байдаггүй, тогтвор суурьшил бол бүр байхгүй. Хамгийн чухал нь эх орондоо амь насаа ергөнө гэж тангараг өргөсөн улс шүү дээ. Ийм хүмүүст Онцгой байдал, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчнийхэн хамаардаг. Энэ хүмүүс асч байгаа гал, урсч буй үерт ор гэвэл ордог л хүмүүс.

Цаг уурын бэрхшээлтэй амь биөэ үл хайрхан тэмцдэг. Тэр бүү хэл, дэлхийн халуун цэгт ажиллах тушаал авч, үүрэг хүлээгээд явдаг шүү дээ. Ийм онцгой ажил хийдэг хүмүүсийг албаа хаагаад дуусахад нь Монголын төр талархлаа илэрхийлж 36 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нөхөн олговрыг нэг удаа олгодог.

-Төрийн албаныхны энэ мэт ялгамжийг нийгэмд сайн гаргаж өгөхгүй бол буруу ойлголт яваад байна л даа?

Үүнийг тэтгэмж юмуу урамшуулал гэж ойлгож болохгүй. Зөвхөн нөхөн олговор. Эх орондоо тангараг өргөсөн энэ олон хүний орон байрыг шийдэх бололцоогүй учраас төр нэг удаа нөхөн олговор олгодог байх нь буруу зүйл ерөөсөө биш. Эх орныхоо төлөө, өргөсөн тангарагтаа үнэнч байсны төлөө төр нэг удаа нөхөн олговор олгож ирснээсээ ухарч болохгүй.

Энэ албаны онцлогийг бид байнгын хороод дээр гишүүдэд сайтар тайлбарласан учраас ойлгож хүлээж авсан. Өчигдөр орой /уржигдар/ орой 23.00 цагийн үед УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын гишүүд нөхцөл байдлыг ойлгосон учраас тэтгэмжийн хэмжээг хасахгүй байхыг дэмжиж өмнөх нөхцөлийг хөндөхөөргүй, хуучнаар нь үлдээхээр болсон юм.

Энэ удаагийн УИХ батлан хамгаалах салбарт элэгтэй хандаж байгаад миний хувьд баяртай байгаа. Тухайлбал, Батлан хамгаалах яамыг үндсэн чиг үүргийн яам болгож  өглөө.

Ээлжит бус чуулганаараа Батлан хамгаапах салбарын багц хуулийг баталж өглөө. Эцэст нь энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн амьдралын хамгийн том баталгаа болсон 36 сарын нөхөн олговрыг ойлгож хэвээр нь үлдээж өгсөнд талархалтай байна даа.

-Цэргийнхнээс бусад тэтгэмж авдаг хүмүүсийн 36 сарын цалинг хасч таарна гэсэн үг үү?

Миний хувьд зөвхөн төрийн цэргийн байгууллагын хүрээнд багтдаг буюу Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын гэсэн гурван салбарын асуудлыг л тухайлж яриад байгаа юм. Яагаад гэвэл энэ бол манай байнгын хороонд харьяалах ажил.

Бусад төрийн албан хаагчид болох багш, эмч нарын тухайд 36 сарыг нь 1-12 сар болгон бууруулж таарах байх. Өөрөөр хэлбэл, Засгийн газар анх олон хувилбартай санал оруулж ирсэн. Тэр чигээр нь баталж таарах болов уу.

-Төсвийн тодотголыг эцэслэн баталчхаагүй байна. Тэгэхээр анхны хэлэлцүүлэгт өгсөн саналаа гишүүд эцсийн мөч хүртэл хадгалж үлдэж чадах болов уу?

Үндсэндээ анхны хэлэлцүүлэг хийсэн. Маргааш /өнөөдөр/ гэхэд төсвийн тодотголоо эцэслээд ээлжит бус чуулганаа хаахаар төлөвлөсөн. УИХ-ын гишүүд нөхцөл байдлыг сайн ойлгосон учраас анхныхаа санал дээр бат зогсох байх гэж итгэж байгаа.

-Төсвийн тодотголд дээр дурдсанаас өөр ямар өөрчлөлт гарч байна вэ. Эхний байдлаар тойм мэдээлэл өгвөл?

Орлого, зарлага, нийгмийн чиглэлийн урсгал болон төрийн байгууллагынхны зардал гээд олон асуудлыг төсвийн тодотголын хүрээнд хөндөхөөс аргагүй байлаа шүү дээ.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Монголын төрийн олох орлого эрс багассан. Тэгэхээр санхүүжилтээ олохын тулд ямар эх үүсвэр олох вэ гэдэгт л тогтож ярилцлаа. Засгийн газар найман төрлийн татвар нэмэхээр оруулж ирсэн.

Харин УИХ үгүй гэж хэллээ шүү дээ. Эдийн засгийн хүндрэлийг татвар нэмж давах биш татварын бааз сууриа өргөтгө, Засгийн газар дотоод нөөц бололцоогоо дайчил, бусад эх үүсвэрийг илрүүлж гарга. Шаардлагагүй орон тоо, төсвөө багасга, урсгал зардлаа тана гэдэг үүргийг л өгч байна.

Засгийн газар хүлээгдэж буй санхүүжилтийг хийхийн тулд дотроосоо зардлаа танахаас аргагүй болж байна. Одоо бүгдээрээ орлогын бааз сууриа л нэмэх хэрэгтэй. Нөгөө талаас төрийн үр ашиггүй олон зардлыг цөөлье гэж байгаа юм. Төрийн болон орон нутгийн өмчит олон аж ахуйн нэгж бий. Тэдний нөөц бололцоог дайчилъя.

Нөгөө талдаа төрийн албаны данхар бүтцийг цомхотгох үүргийн үндсэндээ УИХ Засгийн газарт өгчихлөө шүү дээ, Өөрөөр хэлбэл, Засгийн газар одоогийн байгаа бүтцээрээ явъя, үүний тулд бидэнд нэмэлт орлого хэрэгтэй. Үүний тулд татвар нэмьө гэсэн. Хариуд нь УИХ татвар нэмэхгүй, та нар харин өөрсдийнхөө зардлаас тана гэдэг үүрэг өгч байна гэж ойлгох хэрэгтэй.

Тэгэхээр УИХ төсвийн тодотголыг батлаад өгөнгүүт Засгийн газар зардлаа багасгах том ажлаа эхлүүлнэ гэсэн үг. УИХ үүрэг өгчихөөр Засгийн газраас 2017 оны төсвийг оруулж ирэхдээ цомхотгосон, нэлээн багасгасан төсөв оруулж ирэх нь тодорхой болж байна л даа.

-Төр тусгай алба хаагчдынхаа тэтгэмжийг танахдаа хүрсэн нь эдийн засгийн хүндрэлтэй холбоотой. Улс орны нөхцөл байдал хүнд үед иргэдийг төрд төлөөлдөг хүнийхээ хувьд та утас, унааны болон тойрогтоо зарцуулдаг мөнгөнөөсөө татгалзах боломжтой юу. УИХ-ын гишүүд цалингаас гадуурх урамшууллаасаа татгалзвал далайд дусал нэмэр болох байх л даа?

Урамшуулал, хөнгөлөлт гэж томьёолж болохгүй л дээ. Бидэнд тойрогтоо ажиллах зардал гэж бий. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь можаритар систөм байсан. Үүний өмнө улс төрийн намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж байлаа.

Тэр үе бол өөр. Яг тойргоос сонгогдсон үед бас ондоо шүү дээ. Жишээлбэл, Говь-Алтай аймаг гэхэд бүхэл бүтэн аймгийн төвшинд 19 сум суурингаас, Монгол Улсын хоёр дахь том газар нутагтай аймгаас ганцхан гишүүнтэй.

Тэр хүний утас, унааны мөнгө, тойрогтоо ажиллах зардлыг хасчихвал иргэдтэйгээ холбогдох боломж байхгүй болно биз дээ. Тэгэхээр хүн бүрийн хувьд нөхцөл байдал өөр. Тухайлбал, миний хувьд энэ удаад нийслэлээс сонгогдсон.

Манай тойрог хажууханд байгаа учраас би хувьдаа утас, унаа, тойргийн зардлаасаа татгалзах бололцоотой. Харин энэ асуудлыг нийтлэг авч үзээд хавтгайруулах нь зохимжгүй л дээ. Алс хязгаар, орон нутгийн тойрогт ажиллах нэг өөр, хот суурингийнх бас нэг өөр шүү дээ. Үнэхээр шаардлагатай гэвэл нийслэлээс сонгогдсон УИХ- ын гишүүдийн зардлыг танах нь зохимжтой байх.

-Өмнөх парламентад УИХ-ын гишүүдийн тойрогт ажиллах зардлын хэмжээ 90 сая төгрөг байсан. Энэ удаад хэд болж хасагдахаар байгаа вэ?

Энэ талаар одоохондоо мэдээлэл алга. Ер нь хэдийг хуваарилна бид тэр хэмжээнд нь зарцуулж, ажилладаг.

-Ээлжит бус чуулганыг зарлахдаа УИХ-ын дарга есдүгээр сарын 15-ныг хүртэл гэж захирамжилсан . Харин өнөөдөр хаахаар төлөвлөчихлөө. Чуулган төлөвлөсөн асуудлаа эцэслэсэн гэж үзэж байгаа хэрэгүү?

Энэ чуулганы гол зорилго нь төсвийн тодотгол. Төсвийг тодотгоно гэдэг Монгол Улсын энэ жилийн орлого, зарлагаа санхүүжүүлж чадахгүй болсон гэсэн үг. Тийм учраас төсвөө яаралтай тодотгож засах шаардлага үүссэн. Хугацааны хувьд бид энэ сарын 15-ны дотор багтаана гэсэн товтой байсан бол ажлаа нэлээд шахсан.

Хэлэлцэх асуудлаа дуусах бололцоо бүрдсэн учраас ингэж шийдсэн байх. 15 гэдэг хугацаа тогтоосон нь гэнэтийн зүйл буюу сөрөг хүчний зүгээс хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор завсарлага авах хувилбарыг тооцсон хэрэг. Хэрвээ АН завсарлага авахгүй явчихвал чуулганыг өнөөдөр хаах бүрэн боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36218
0 эможи
keyboard_arrow_up