Төсвийн тодотголыг хэлэлцэж байна

2016 оны 9 сарын 09

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 09.00 цагт эхлэхээр товлогдсон ч дөнгөж сая эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдөр хэлэлцэх хуулийн төслийн дарааллыг УИХ-ын дарга М.Энхболд танилцууллаа. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх гэж байна. Төсвийн төслийн танилцуулгыг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гишүүдэд танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт, асууж хариулт авна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36168
0 эможи
keyboard_arrow_up