УИХ-ын дэд хороодын бүрэлдэхүүнийг батлав

2016 оны 9 сарын 08

УИХ-ын Байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар Байнгын хороодын харьяа дэд хороодын бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулахаар тогтсон юм. 

Тодруулбал Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Н.Учрал, Д.Цогтбаатар, Л.Энхболд нарыг харьяалуулахаар батлав.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Баттөмөр, Ц.Даваасүрэн, З.Нарантуяа, Б.Наранхүү, Д.Тогтохсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нарыг харьяалуулахаар батлав. 

Төрийн байгуулалтын байнгын хороо дөрвөн дэд хорооны бүрэлдэхүүнийг батлав. Ёс зүйн дэд хороог УИХ-ын гишүүн Х.Баделхан, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Б.Наранхүү, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат нарын, Нутгийн удирдлагын дэд хороог УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Жавхлан, Б.Наранхүү, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Б.Ундармаа, Э.Цэрэнбат, Д.Эрдэнэбат нарын, Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Н.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй батлав.  

Хуульд заасны дагуу УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороог УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулдаг. учир тус дэд хорооны бүрэлдэхүүнд Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын гишүүдийг баталлаа. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Батзориг, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, А.Сүхбат, Б.Саранчимэг, Я.Содбаатар, Г.Солтан, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нарыг харьяалуулан батлав.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, тагнуул болон гүйцэтгэх ажлын талаархи хууль тогтоомжийн биелэлт, улсын хил хамгаалалт, төрийн тусгай хамгаалалтын асуудлыг эрхэлдэг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Занданшатар, Я.Санжмятав, Д.Цогтбаатар, Н.Энхболд нарыг харьяалуулан батлав: 

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Гантулга, С.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, С.Чинзориг, С.Эрдэнэ нарыг харьяалуулан батлав. 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, З.Нарантуяа нарыг харьяалуулахаар батлав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36138
0 эможи
keyboard_arrow_up