Байнгын хорооны дарга Ц.Гарамжав, гишүүн Я.Содбаатар Хөдөөгийн ногоон хөгжлийн хүрээлэнгийн төлөөлөлтэй уулзлаа

2016 оны 9 сарын 07

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооны дарга Ц.Гарамжав, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нар өнөөдөр /2016.09.07/ Хөдөөгийн ногоон хөгжлийн хүрээлэнгийн /ТББ/ төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтаар “Иргэний нийгмийн бодлогын зөвлөл”-ийн талаар ярилцлаа. Мөн Байнгын хорооны дарга Ц.Гарамжав төрийн шийдвэр гаргах түвшинд иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дурдаад байгаль хамгаалагч нарын зөвлөл байгуулж, хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийллээ.

Түүнчлэн төлөөлөгчид УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороотой мэдээлэл солилцох, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байгаль орчны чиглэлээр идэвхитэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооны дарга Ц.Гарамжав Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх салбарын хууль, бодлогын баримт бичгийн төсөлд иргэний нийгмийн саналыг тусган шийдвэрлүүлэх, төр нийгмийн хамтын оролцоог нэмэгдүүлэхийн төлөө анхаарал тавьж ажиллана гэдгээ илэрхийлээд цаашид дээр дурдсан чиглэлээр “Иргэний нийгмийн бодлогын зөвлөл”-тэй нягт хамтран ажиллана гэв.

Уг уулзалтад иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллага, 21 аймгийн иргэдийн төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36061
0 эможи
keyboard_arrow_up