Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2014 оны 5 сарын 28

УИХ-ын чуулганы өчигдөр үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаарКомпанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбаттанилцуулав.

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх явцад хууль санаачлагчид Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэж, цаашид Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болгон хэлэлцүүлэх, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны танилцуулгын дараа хуулийн төслүүдийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Түүнчлэн энэ өдрийн хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхасуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсролын сайдЛ.Гантөмөр танилцууллаа.

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлдБоловсролын хөгжлийн стратегийг дараах байдлаар тусгажээ.

  • Сургуулийн өмнөх боловсролыг “хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх”гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс суурь, өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих, насан туршийн боловсролын чухал үе,

  • Бага боловсролыг эх хэлний суурь чадамжийг эзэмших боломжийг бүрдүүлэн бүтээлч, мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах чадвар бүхий сурах арга барилтай монгол хүүхэд төлөвших үе,

  • Суурь боловсролыг амьдрах ухаан болон шинжлэх ухааны суурь мэдлэг, чадварыг эзэмшин, бүтээлчээр бие даан суралцах чадвар бүхий иргэн төлөвших үе,

  • Бүрэн дунд боловсролыг хүүхэд бүрийн сонирхол, авьяас чадвар, хөгжлийн онцлогт нийцсэн, сонголттой уян хатан хөтөлбөрөөр мэргэжлийн суурь эзэмших үе,

  • Дээд болон мэргэжлийн боловсролыг иргэдийг хөдөлмөрийн даяарчлагдсан зах зээлд амжилттай өрсөлдөх, бие даан ажлын байр бий болгох, улс үндэстний болон нутаг орны тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, үндэсний инновацийн чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах чадамжтай болгох үе хэмээн хөгжүүлэхээр тус тус тодорхойлсон байна.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлснээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө. Тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар санал хураан шийдэхээр тогтлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3599
0 эможи
keyboard_arrow_up