Л.Энх-Амгалан ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, төлөөлөгчдтэй уулзлаа

2016 оны 8 сарын 31

УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Монголын ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүд болон Хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны удирдлагуудыг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ордонд хүлээн авч уулзлаа.

 

Хувийн хэвшлийн 130 бага, дунд сургуульд 8000 гаруй багш ажилладаг бөгөөд 2016 оны төсвийн тодотголоор нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар ярьж байгаа нь хувийн хэвшлийнхэнд хүнд тусч байгааг хэлэв. Мөн хувийн сургуулиудын хувьсах зардлын 80 хувь нь олгогдоод үлдсэн нь танагддаг байдлыг бүрэн олгох тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.

Ахмад багш нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүд Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өнөөгийн нөхцөлд зайлшгүй шаардлагатай тул даруй хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй гээд хуульд өөрчлөлт оруулах тухай санал хүлээлгэж өгөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35816
0 эможи
keyboard_arrow_up