ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг байнгын хороо дэмжлээ
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын ХЗБ-ын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тогтоолын төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулсан.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлого, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг, 381 заалтаас бүрдэж байгаа бөгөөд хууль зүйн салбарт хэрэгжүүлэх 61 зорилт арга хэмжээг тусгасан гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Ганбаатар, О.Батнасан нар асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.