УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулган 51 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 91,1 хувь нь дэмжлээ.
Анхны хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Төрийн байгуулалтын байнгын хороог цайны цагаар хуралдуулах саналтай байна. Үүний дараа өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд багтааж өгөөч. Тэгвэл өнөөдрийн дотор эцсийн хэлэлцүүлгийг хийгээд гаргачихмаар байна” гэсэн санал гаргав. Харин УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр байнгын хороогоо хуралдуулж, маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд оруулж өгнө гэсэн тул Төрийн байгуулалтын байнгын хороо үдээс хойш хуралдахаар боллоо.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.....