УИХ-ын дарга М.Энхболд АУТНОУБХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2016 оны 8 сарын 25
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд  Азийн Улс Төрийн Намуудын Олон Улсын Бага Хурлын /АУТНОУБХ/ Ерөнхий нарийн бичгийн дарга Чун Юү Ён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 
Уулзалтын эхэнд АУТНОУБХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Чун Юү Ён, Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, 06 дугаар сард болсон парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд баяр хүргэв. Тэрээр, энэ удаа Монгол Улсын АУТНОУБХ-ын гишүүний үйл ажиллагааг бататгаж, санал солилцох зорилгоор ажиллаж байгаагаа Улсын Их Хурлын даргад танилцуулав. Түүнчлэн АУТНОУБХ-ын Байнгын хорооны 2017 онд болох хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтээ уламжиллаа. 
Улсын Их Хурлын дарга, ICAPP буюу АУТНОУБХ нь байгуулагдаад 10 гаруй жил болж байгаа хэдий ч олон орны улс төрийн хүчнийг хамруулан, бүс нутгийн хэмжээнд нэр хүндтэй байгууллага болон бэхжиж байгааг онцлоод, цаашид Монгол Улс АУТНОУБХ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой тэмдэглэв. Мөн тэрээр АУТНОУБХ-ын Байнгын хорооны ээлжит хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах саналыг дэмжихээ илэрхийлсэн юм. 
Уулзалтын үеэр талууд бүс нутгийн болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж санал солилцсон юм. Уулзалтад АУТНОУБХ-ын Байнгын хорооны гишүүн Пак Ён Сун, Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг болон албаны бусад хүмүүс байлцлаа  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35696
0 эможи
keyboard_arrow_up