УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ
УИХ-ын дарга М.Энхболд 2016 оны наймдугаар сарын 24-ний өдөр УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 09 тоот захирамж гаргасан. Захирамж ёсоор өнөөдөр 10.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт болно. УИХ-ын чуулганы өнөөдрийн үйл ажиллагаа намын бүлгүүдийн болон ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаанаар үргэлжилнэ.
10.00 цагаас:
-
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт.
ХОЁР. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: /Нээлтийн дараа/
-
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
-
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
ГУРАВ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
-
Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 334 тоот өрөөнд.
ДӨРӨВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл /Засгийн газар 2016.08.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
“Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
-
“Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-
“Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
-
Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
-
Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;