Ээлжит бус чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ

2016 оны 8 сарын 23

УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр аймаг, Нийслэлийн ИТХ-ын дарга, засаг дарга нартай уулзах үеэрээ энэ сарын 25-ны өдөр ээлжит бус чуулганыг зарлах чигтэй ажиллаж буйгаа онцолсон. УИХ-ын ээлжит бус чуулганаар 2016-2020 оны засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн үеэр ашиглах техник хэрэгсэл, сонгуулийн зардал дээр 5.8 тэрбум төгрөгийг нэмж тусгах асуудлыг хэлэлцэх юм.

Мөн энэ үеэр 2015 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл, улс орны эдийн засаг, 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл багтсан байна. Түүнчлэн 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүд, Ю.Цэдэнбал агсны 100 насны алдар гавьяаг мөнхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35638
0 эможи
keyboard_arrow_up