Валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2016.08.18/ ОУВС-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, ОУВС-ийн Ази, Номхон далайн газрын Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд төлөөлөгчид Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, алхамын талаар санал солилцох зорилгоор уулзаж буйгаа илэрхийлсэн юм.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар төлөөлөгчидтэй Монгол Улсын төсөв, эдийн засгийн байдлын талаар ярилцан, цаашид авч хэрэгжүүлэх бодлогын шинэчлэлийн талаар санал солилцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.