Ээлжит бус чуулганыг энэ сарын сүүлээр зарлана
УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 20-доор зарлах сураг дуулдаж байна. Ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөөд байгаа. Эдгээр төслүүдийг Засгийн газар ойрын хугацаанд боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх ёстой.
2016 оны төсөвт тодотгол хийхгүйгээр хүүхдийн мөнгө олгогдох боломжгүй байгаа. Мөн энэ оны төсөв хагас жилийн гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгийг алдагдалтай гарсан. Тиймээс тодорхой зохицуулалтыг яаралтай хийх шаардлага тулгараад байгаа юм.