Байнгын хороо болон бүлэг хуралдах болсныг зарлав

2016 оны 7 сарын 29

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр ажлын цаг дуусахаас өмнө чуулганы хуралдааныг нээж байнгын хороо болон бүлэг хуралдана гэдгийг албан ёсоор зарлалаа.

Хуралдааны гол асуудал нь Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудал байх юм.

Засгийн газрын кабинет одоогоор Эрчим хүч, Барилга хот байгуулалт, Эрүүл мэнд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдгүй байгаа. Ерөнхий сайд дээрх дөрвөн сайдад нэр дэвшигчийн асуудлыг УИХ-д өргөн бариад байгаа тул өнөөдөртөө багтаж уг томилгоо хийнэ байх гэсэн хүлээлттэй байна.

Мөн УИХ-ын харьяа байгууллагуудын дарга нарыг томилох аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35023
0 эможи
keyboard_arrow_up