Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр Г.Отгонбаярыг томилов

2016 оны 7 сарын 25

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр сэтгүүлч Г.Отгонбаярыг томиллоо.

 

Гомбожав овогтой  Отгонбаяр инженер, сэтгүүлч мэргэжилтэй, шинжлэх ухааны магистр.

Сэтгүүлзүйн салбарт 1999 оноос хойш “Өдрийн сонин”-д сэтгүүлч, “Зууны мэдээ” сонинд албаны дарга, “Үндэсний шуудан” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгч, анализ PR-ын iToim” агентлагийн захирлаар ажиллаж байсан юм.

Г.Отгонбаяр улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр бичдэг бөгөөд “Балдорж” шагналт нийтлэлч юм.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар өмнө нь Б.Цээпил, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр Ц.Ганболд нар ажиллаж байсан юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээрх хоёр албан тушаалын чиг үүрэг, зорилго нэг учраас нэг алба болгон даргаар нь нийтлэлч Г.Отгонбаярыг томилжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34879
0 эможи
keyboard_arrow_up