Дөрвөн сайдыг өнөөдөр тодруулна
Засгийн газрын 11 сайдыг өнгөрсөн баасан гарагт чуулган шөнө дөл болтол хуралдаж үүрэгт ажилд нь томилсон.
Харин 16 сайдаас яамны сайд нь томилогдоогүй юм. Учир нь Эрчим хүчний сайд Ц.Цэнгэлийн эхнэрийг Дарханы шугам сүлжээг хувьчилж авсан, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмонг охиндоо эм, эмнэлгийн чиглэлийн компаниа шилжүүлсэн гэж үзжээ. Харин Барилга, хот байгуулалтын сайд Г.Өнөрболорыг хувьдаа барилгын чиглэлээр олон компанитай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазарыг зарим эд хөрөнгөө мэдүүлээгүй, мөн төрсөн дүү нь ургацын компанитай хэмээн үзсэн байна. Тиймээс эдгээр эрхмүүд сайд хийхэд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж АТГ-аас үзэж татгалзсан байна.
Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлэг хуралдаж дөрвөн сайдын асуудлыг дахин ярилцаж магадгүй гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн нэр дэвшигчиг намын бүлгээр хэлэлцэж УИХ-д өргөн барих эсэхээ шийдвэрлэдэг.