УИХ дахь намын бүлгүүд хуралдахгүй

2016 оны 7 сарын 25

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуралдахгүй юм байна. Бүлгүүдийн хуралдаанаар Засгийн газрын дөрвөн сайдын асуудлыг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байсан ч сайд нарын асуудал тодорхойгүйгээс МАН-ын бүлэг хуралдахгүй болжээ.

 

Сайд нарыг МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, тодруулах ёстой. Үүний дараа УИХ дахь намын бүлэгтээ асуудлыг оруулж хэлэлцүүлэх юм. Гэхдээ МАН дөрвөн сайдынхаа нэрийг өнөөдөртөө багтаан тохирч чадвал намын бүлгүүдийн хуралдааны цаг тодорхой болох болоод байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинэ долоо хоног эхлэнгүүт цаг алдахгүй дөрвөн сайдынхаа нэрийг оруулж ирнэ гэдгээ хэлсэн билээ. Тиймээс өнөөдөртөө багтааж үлдсэн дөрвөн сайдаа томилчих боловуу гэсэн найдлага бас хүлээлт байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34861
0 эможи
keyboard_arrow_up