Хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлэгт Хэн, Юу хэлэв?
Дараа нь Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Б.Болор танилцуулсан юм.
Үүнтэй холбоотойгоор гишүүдийн ямар байр суурьтай байсныг танд хүргэж байна.
Асуулт: УИХ гишүүн Л.Энх-Амгалан: Мэдсээр байж кнопдоод явуулаад байх юм уу?
Төсвийн нийт орлоготой холбоотой асуулт асуух гээд байна. Төсвийн тодотгол өргөн барихад нэгдүгээр улиралд төсвийн нийт орлого 300 тэрбум төгрөгөөр буурсан. Мөн төсвийн гүйцэтгэлийг танилцуулсан. Одоо жилийн хагаст орж байна. Энэ байдлаар байвал одоо 1,2 их наяд төгрөгөөр төсвийн орлого буурах болно. Бодиттой нөхцөл байдалд эрсдэл үүсчихээд байна. Төсвийн тодотгол хийж байгаа мөртлөө төсвийн тодотголоо 6,9 их наяд төгрөг төсөв дээр үүсч байгаа эрсдэлээ тооцохгүйгээр батлаад байдаг. Ингэж аөрсдийгөө хуураад байдаг. Гүйцэтгэл дээрээ 301 тэрбум төгрөг тасраад байгаа. Энэ 5 сарын байдлаар харахад 400-500 тэрбум төгрөгөөр төсөв тасарч байгааг бид бүгд мэдэж байгаа. Мэдсээр байж кнопдоод явуулаад байх юм уу? 7 сард төсвийн тодотгол орж ирнэ гэж байгаа. Энэ асуудал тодотголоор төсвийнхөө орлогыг бууруулж орж ирэх юм уу? Ийм бодиттой эрсдэл үүсээд байна. Доллар ханш 1384 байна гэсэн үүнийг бид 10 хоног ярьсаар байгаад өнөөдрийн байдлаар биш 1384 гэдгээр нь батлаад явуулах гэж байна. Хөрөнгө оруулалт 400-500 тэрбум төгрөгөөр дахиад тасрах гэж байна. Дараагийн төсөв орж ирэхэд хэдэн тэрбум төгрөгөөр буурах төсөөлөл таамаглал байна уу?
Хариулт: Сангийн сайд Ч.Улаан:
Төсвийн тодотголыг өргөн барихдаа засгийн газарт маш тодорхой танилцуулж байгаа. Тодорхой хязгаарлагдмал хүрээнд хийгдэж байгаа. УИХ-аас 30 дугаар тогтоолоор өгсөн үүргийн дагуу тэр л хүрээнд боловсруулж оруулж ирсэн. Ингэхдээ төсвийн тэнцвэрийн үндсэн үзүүлэлтүүд орлого, зарлыг хэмжээ болон төсвийн алдагдалыг хөндөхгүй байхаар санал оруулсан. Иж бүрэн төсвийн тодотголын хуулинд заасан нөхцөл бүрдэхэд оруулж ирнэ. Төсвийн хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлт юм. Төсвийн тогтвортой байдлын хуулиар 750 төгрөгөөр орлого буурна. Орлогын бууралтыг зарлагын хорогдлоор нөхөн учиртай. Урсгал зардлаа ярьсаар байгаад 40 тэрбум төгрөг гаргаж авлаа. Цаана үлдэж байгаа 700 гаруй тэрбум төгрөгийн орлогын тасалдал бол бусад зардлуудаас хасагдах замаар нөхөхөөс өөр аргагүй болно.
Асуулт: УИХ гишүүн С.Дэмбэрэл: Бид хүний эрх зөрчсөн төсөв батлах гэж байна
Төсвийн тодотгол гэсэн үг бол байгаа. Харин хязгаарлагдмал хүрээнд төсвийн тодотгол гэсэн зүйлийг хайгаад олсонгүй. Тэгэхээр хуулийн нэр томъёонд байхгүй зүйлийг яриад нэг нь даалгаад яваад байж болохгүй л дээ. Би бодитой зүйл хэлсэн. Бид хүний эрх зөрчсөн төсөв батлах гэж байна. Хууль зүйн яамны төсвийг харахад 24,7 гэж байна. Өөрөөр хэлбэл, шоронд хоригдож байгаа хүмүүс эрхээ зөрчүүлэн, нэг хэсэг нас барж байна. ШШГЕГ-ийн даргын тайлбарыг уншихаар төсөв байхгүй гэж байна. Хуулийн салбарт хүний эрхийн наад захын асуудлыг хангасан барилга байдаггүй. Хүний эрхийг зөрчөөд яв гэсэн төсвийг Х.Тэмүүжин сайдад баталж өгөх гэж байна. Бид валютын ханшийн тооцоотой бодиттой зүйл хийж өгөхгүй бол инфляцитай уялдахгүй байгаа. Инфляцийн тоог нэг оронтой тоогоор барина гэвэл барих л хэрэгтэй. Энэ нь бодит байдалтай дээр хэр нийцэх вэ?
Хариулт: ТБХ-ын дарга Ц.Даваасүрэн: Дэгийн хууль зөрчих гээд байна
Д.Дэмбэрэл гишүүний асуултанд хариулах гэхээр дэгийн хууль зөрчих гээд байна. Төсвийн гуравдугаар хэлэлцүүлгээр зөвхөн танилцуулгын хүрээнд тайлбар хийх үүрэгтэй. Тусгасан санлуудын хүрээнд хариулт өгөх боломжтой болчихоод байгаа юм.
Асуулт: УИХ гишүүн Д.Оюунхорол: Төсвийн тодотгол хийдэг шинэ загвартай болж байна.
Төсвийн тодотголын хийхдээ нэг удаа хийдэг байсан. Нэг удаа хийхдээ эх үүсвэрээ нэмэгдүүлж хийдэг байсан. Одоо байнга хийдэгдэж байгаа төсвийн тодотголууд нь хөрөнгө оруулалтыг хасах зорилготойгоор төсвийн тодотгол хийдэг шинэ загвартай болж байна. Энд төлөвлөлтийн алдаа байна уу? Төлөвлөлт нь оновчгүй байгаад УИХ батлах бол энэ төсвөө засгийн газар хэрэгжүүлж чадахгүй гүйцэтгэлийг хийж чадахгүй ажил маань садгай болоод байна уу? Бодит байдал дээр орлого тасрах бодиттой нөхцөл байдал үүсээд байгаа тухай ярьсан. Цаашдаа тэг дүнтэй байгаа объектуудын хөрөнгө оруулалтыг хэзээ шийдэх вэ ? Ямар арга замаар шийдэх вэ ? Цаашдаа төлөвлөлтөө яаж шийдвэрлэж сайжруулах вэ?
Хариулт: Сангийн сайд Ч.Улаан: Бодиттой байх баримт бичиг учир тодотгол хийх нь буруу биш
Хууль зөрчсөн гэж үзэхгүй байх гэж найдаж байна. Тодотгол бол урьд хийгддэг байсан. Зарим жил хоёр , гурван удаа ч хийгдэж байсан. Бодиттой байх баримт бичиг учир тодотгол хийх нь буруу биш. Одоо хийгдэж байгаа тодотгол эдийн засгийн гадаад байдал хүндэрсэнтэй холбоотой хийгдэж байгаа тодотгол. Өнөөдрийн нэгэнт бий болсон нөхцөл байдал төсвийн орлогоор шийдэх нөхцөл бүрдээгүй байна. Зөвхөн хөрөнгө оруулалтын асуудлыг хасаагүй. Хуримтлагдсан хөрөнгө оруулалтыг яаралтай шийдье гэсэн дээр санал нэгтэй байгаа. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлаар төсвийн орлогоор хөрөнгө оруулалт хийх бололцоо байхгүй. Ийм нөхцөл хэзээ бүрдэх вэ ? Эдийн засгийн томоохон төсөл хэрэгжээд үр өгөөжөө өгсөн цагт бүрдэх байх. Нөхцөл бүрдээгүй байхад хөрөнгө оруулалтыг хасъя гэж хэлээгүй бид боломжоор нь шийдье. Эх үүсвэр ольё. Эдийн засаг сайжрахаар буцаагаад нөхье гэсэн шийдвэр гаргасан үүнийг дэмжихгүй байгаа.