“Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн барилаа

2014 оны 5 сарын 23

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр / 2014.05.23 /  Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг өргөн барилаа.“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2013 оны 100 дугаар тогтоолын 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Хөшөөт, Цайдамнуурын нүүрс, Гацууртын алт, Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын газрын ховор элементийн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд хамааруулах санал гарган “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм. Цайдамнуурын нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК, Гацууртын алтны ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн зүгээс тухайн ордуудаа стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах хүсэлтээ ирүүлжээ. Иймд Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэн Цайдамнуурын нүүрс, Гацууртын алтны ордыг Улсын Их хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт бүхий стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулахаар тогтоолын төсөлд тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх саналтай байна гэдгийг хууль санаачлагч дуулгасан. Мөн Цайдамнуурын нүүрсний ордыг Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад оруулсантай холбогдуулан 2 дугаар хавсралтаас хасах талаар тогтоолын төсөлд тусгасан гэдгийг хэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3402
0 эможи
keyboard_arrow_up