Зарим сайд нарыг чөлөөлөх зэрэг асуудлууд хүлээлтэд шилжлээ

2016 оны 5 сарын 25

УИХ-ын чуулган ирэх сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх урьдчилсан чигтэй байсан ч УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар өчигдөр завсарлав. Тэрээр захирамждаа “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан” УИХ-ын чуулганыг түр завсарлуулж буйгаа дурдсан байна.

Сонгуулийн хуулийн дагуу намууд энэ долоо хоногтоо нэр дэвшигчдээ эцэслэн тодруулж, сурталчилгаагаа ирэх сарын 11-нээс эхлүүлэх юм. Завсарлагын хугацаа ирэх сарын 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Чуулганы хуралдаан завсарласнаар хугацаанд нь батлах хуулийн төслүүдээс гадна АТГ-ын даргын томилгоо, засгийн газрын зарим сайд нарыг чөлөөлөх асуудал, Ж.Батзандан гишүүний санаачилсан оффшор дансны хуулиуд хүлээлтэд шилжиж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33813
0 эможи
keyboard_arrow_up