Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаантай

2016 оны 5 сарын 24

Өнөөдөр дэгийн дагуу байнгын хороо хуралдах хуваарьтай ч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс үдээс өмнө чуулган хуралдуулахаар болжээ.

Чуулганаар Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын генетик нөөцийн тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

Үдээс хойш Хууль зүй, Төсөв, Өргөдөл, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33701
0 эможи
keyboard_arrow_up