УИХ-ын гишүүн Я.Содбаатар тэтгэврийн асуудлаар шалгалт явуулна
2014 оны 2 сарын 12
УИХ-ын гишүүн Я.Содбаатар Тэтгэвэрийн нэмэгдлийн асуудлаар шалгалт явуулахаар болжээ. Тиймээс ажлын хэсэг гаргаж өгөхийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны хорооны даргаас хүсчээ.
Энэ сарын 1-ны өдрөөс эхлэн тэтгэврийг 15-28 хувь хүртэл нэмсэн хэмээн олон нийтэд цацсан ч бодит байдал дээр 20 мянган төгрөгөөр л нэмэгдсэн хэмээн ахмадууд гомдоллож байгаа. Гэтэл Монгол улсын 2014 оны нэгдсэн төсөвт 235 тэрбум төгрөгийг цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудалд төсөвлөсөн байдаг. Иймд уг асуудлыг нягтлан шалгах ёстой хэмээн Я.Содбаатар гишүүн үзэж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
337
0 эможи