ЭМС-ын сайдын томилгоог хэлэлцэнэ
2016 оны 5 сарын 20
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаан зарлажээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаас өмнө буюу 08.30 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д товлосон уг байнгын хороогоор Эрүүл мэнд, спортын сайдад С.Ламбааг томилох эсэх асуудлыг хэлэлцэх болжээ. Олон сар эзгүй явсан уг албан тушаалд ЭМС-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг нэр дэвшүүлэхээр Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хэрэв байнгын хороогоор уг асуудлыг дэмжвэл чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
33545
0 эможи