УИХ-ын чуулганы үеэр Хэн, Юу хэлэв?

2016 оны 5 сарын 19

Өнөөдөр УИХ-аар “Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн Ноосны урамшууллын тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ Үеэр Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Энэ тогтоолыг бид хоёр жилийн өмнө Засгийн газарт хүргүүлсэн. Гэвч батлагдаагүй. Тэр үед баталсан бол малчид өдийд хоёр жил ноосны урамшуулал авах байлаа. Та нар ард иргэд, аж ахуй нэгжийн эрх ашгийг хааж боогдуулсан хууль батлаад байна. Энэ хуулийн төсөл бас л энэ төрөлд орж байна. Сонгууль дөхөөд ирэхээр ийм хуулийн төсөл оруулж ирж байна. Тэгэхдээ ингэж их оройтож орж ирж байгаа нь харамсалтай. Энэ бидний Засгийн газарт өргөн мэдүүлсэн хууль. Өмнө нь малчны зээлийг бууруулах хуулийн төслийг бид оруулж ирсэн. Дээр Ч.Сайханбилэг сайд “Та энэ ажлыг эсэргүүцээд байгаа юм уу” гэж микрафоноо ашиглан надад хэлж байсан. Бидний санаачилсан хуулийг ингэж хуулахаа болих хэрэгтэй. Бид өнөөдөр цалингийн зээл, малчны зээл зээл зээл гээд баахан зээлд баригдчихаад байна. Гэтэл энэ малчны зээлийн хүүг буурууллаа гээд л баахан шоудаад байх юм. Энэ зээлийн асуудлыг бүх нийтээр шийдэх хэрэгтэй байна. Бид өмнө нь бас л НӨАТ-ын тухай хуулийг оруулж ирсэн. 100 сая хүртэлх орлоготой ААН-үүдийг 2019 он хүртэл хойшлуулъя гэхэд үүнийг авч хэлэлцээгүй. Энэнээс болоод олон аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа зогсооход хүрч байна. Энэ мэт бидний оруулж ирсэн хуулийн төслийг яагаад хэлэлцэхгүй байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Бидний оруулсан хуулийн төслийг хуулахаа боль Б.Бат-Эрдэнэ гишүүний хэлсэн бүгд үнэн. Бидний оруулж ирсэн саналыг бүгдийг нь шахуу хуулаад будаа иддэгээ болих хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлд олгосон ноосны урамшуулал олгох тухай хуулийн төслийг бид хоёр жилийн өмнө оруулж байсан. Гэтэл хэлэлцэгдэхгүй хав дарагдсан. Биднийг оруулж ирсэн үед энэ хуулийн төслийг хэлэлцсэн бол өдийд малчид ийм байдалд хүрэхгүй ч байх байсан юм билүү. Өнөөдөр УИХ-аар хэлэлцэх таван асуудлын гурав нь манай оруулж байсан хуулийн төсөл байх юм. Энэ хуулийг бид санаачилсан. Сонгууль болохоос ганцхан сарын өмнө бидний хуулийг өөрсдийн нэр дээр оруулж ирж байгаа нв ичгэвтэр явдал шүү. Хоршооны гишүүд бооогүй байсан малчид өнгөрсөн хугацаанд 100-200 мянган төгрөгөөр хоршоонд хуурамчаар элсэж ноосны урамшуулал авч байна. Одоо энэ малчид бүгд шахуу хоршоонд элсчихээд байхад энэ төслийг оруулж ирээд хэрэг байгаа ч юм уу.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Ер нь санаачилсан хуулиуд батлагдаад, дэмжигдээд л явдаг ш дээ: Ер нь анхнаас нь зохион байгуулалтанд оруулаагүй нь их хурлын буруу. Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа бол санал хураалтаа хурдан хийж батлах хэрэгтэй. Ер нь санаачилсан хуулиуд батлагдаад, дэмжигдээд л явдаг ш дээ.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Сумаараа ноосны урамшуулал авч чадаагүй явдал гарсан 2016 онд төсөв баталж байхад ноолуурын хөнгөлөлт авч чадаагүй хүмүүсийн урамшуулал гэж хэлээд Р.Бурмаа сайд 1,2 тэрбум төгрөг батлуулж байсан. Та санаж байгаа байх. Дандаа нь цаг хугацаа нь хоцорсон зүйл оруулж ирж байх юм. 2012 онд "Монгол мал" төслийг хэрэгжүүлж байсан. Гэтэл Засгийн газар солигдоод бүх зүйлийг үгүй хийсэн. Үр ашгаа өгч байсан төслийг зогсоосон. Өнөөдөр малчидтай уулзахад малчны зээлийн хүү буурсан нь сайн хэдий ч малын гаралтай бүтээгдэхүүний үнэ буурсан нь амжиргааны түвшин буурахад хүрч байна гэж ярьж байна. Хоёр жилийн өмнө хонины нэхий 6000 төгрөг байсан харин өнөөдөр 600 төгрөг, ноолуур 90 гаруй мянган төгрөг байсан бол өнөөдөр 53 мянгаас өндийсөнгүй. Бид бас өмнө нь малчны тэтгэвэрт гаргах хуулийн төслийг оруулж байсан тэгсэн хэлэлцээгүй мөртлөө дараа нь бүр дордуулаад оруулаад ирсэн байсан. Бид нэг жилийг 1,6 сараар  тооцох гэж оруулж ирсэн байсан бол дараа орж ирсэн хуулийн төсөлд 1,2 сар болоод орж ирсэн. Энэ мэт зүйл ийхээ болих хэрэгтэй. Үүнээс гадна төрийн байгууллагын буруугаас болж сумаараа ноосны урамшуулал авч чадаагүй явдал гарсан ш дээ. Энэ асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй. Энэ тогтоолын төсөл дутуу байна.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Засгийн газар хоршооны ашиг тусыг иргэдэд таниулах тал дээр ямар ч ажил хийгээгүй Өнөөдөр АН-ыхан МАН-ынхан хууль санаачлахаар эд нарын санаачилсан хуулийг батлахгүй гэдэг үзлээр ханддаг. Үүнээс болоод ард иргэд л их хохирч байна. Засгийн газар, Их хурал хоёр чинь нэг л толгойтой болсон. Өнөөдөр дэлхийд долоон тэрбум хүн байна. Эдгээр хүмүүсийн нэг тэр бум нь хоршооны үр шимийг мэдрээд элсээд явж байна. Ер нь энэ Засгийн газар хоршооны ашиг тусыг иргэдэд таниулах тал дээр ямар ч ажил хийгээгүй. Санаатайгаар хийгээгүй байх. Энэнээс болоод иргэд боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Сонгуулийн өнө шоу хийж байгаа ажлыг дэмжихээр шоудсан болох гээд, дэмжихгүй бол нөгөө малчид маань чи яахаараа энэ хуулийн төслийг дэмждэггүй юм гээд малчдаа гомдоох гээд байна. Тэгэхдээ энэ хуулийн төслийг хэрэгжүүлэх санхүү хэр байгаа вэ гэдэг их анхаарал татаж байна. Өнөөдөр бид цалин тэтгэвэрээ арай гэж тавьж байна. Сүүлд батлагдсан хэд хэдэн хуулийн төсөл шиг ирэх оны нэг сараас эхлэн хэрэгжинэ гээд явчих вий дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33524
0 эможи
keyboard_arrow_up