УИХ-ын үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө

2016 оны 5 сарын 19

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг хуулийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 20, найруулгын 14 саналын томьёолол гаргасныг чуулганы хуралдаанаар нэг бүрчлэн санал хураалгаж, дэмжлээ. Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлд "Төрийн цэргийн байгууллыг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төр, нийгмийн байгууллын үндэс, иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлын эсрэг аливаа хэлбэрээр ашиглахыг хориглоно" гэсэн 8.4 дэх хэсэг, төслийн хоёрдугаар бүлэгт "Монгол Улсын төрийн цэргийн байгууллын удирдлага" гэсэн 9 дүгээр зүйлийг нэмэхээр болов. Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг "Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд харьяа агентлаг, аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэргийн штаб, батлан хамгаалах зориулалт бүхий улсын үйлдвэрийн газар, цэргийн сургууль, судалгаа шинжилгээ, сургалт-үйлдвэрлэл, туршилт, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай байна" гэж өөрчлөн найруулах, төслийн 13 дугаар зүйлд "Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга нь цэргийн дээд цолтон байна" гэсэн 13.4 дэх заалт нэмэхийг байнгын хорооны гишүүд дэмжив.

Ингээд Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлснээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33500
0 эможи
keyboard_arrow_up