Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэгт Хэн,Юу хэлэв?
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүийн хоёр дахь хэлэлцүүлэгийг хийлээ. Үүнтэй холбоотой Хэн, Юу хэлсэн, ямар байр суурьтай байсан тухай хүргэж байна.
Асуулт: УИХ гишүүн Д.Лүндээжанцан:
Байнгын хороо болгоноор дүгнэлтээ уншдаг. Хэрвээ үгүй байвал хүлцэл өчье. Бүх байнгын хороо 2 хэлэлцүүлэг дээр дүгнэлтээ уншдаг байсан. Хорвоо их өөр болжээ. Харин одоо юу болж байгааг мэдэхгүй байна. Үүнийг лавлаадахъя үгүй бол зөрчил болно. Манай хууль зүйн байнгын хороо төсвийн тодотголыг хэлэлцээд юун болохгүй байна, юун болж байна гэдгийг яриад Төсвийн хороонд өгдөг. Миний хувьд тодорхой санал хэлээд дэмжүүлсэн, зарим төсөл нь унасан. Төсвийн байнгын хороон дээр төслийн хороон дээр дэмжлэг авсан ч бай , аваагүй ч бай бүх саналууд орж ирэх ёстой. Санал томъёололд унасан, унаагүй нь мэдэхгүй жагсаалтад байхгүй байна. Би өчигдөр УИХ гишүүн хүн өөрийнхөө байнгын хорооноос гадна төсвийн байнгын хороонд саналаа гаргах эрхтэй байдаг.
Мөн Улаанбаатарт ачааллыг бууруулж төрийн хүнд суртлыг багасгах үйлчилгээг сайжруулах зорилгоор ТҮЦ машин байрлуулсан. Энэ ажлыг Эрдэнэт Дарханаас эхлэх нь зүйтэй. Сумдуудад 150 ширхэг ТҮЦ машин байруулна гэсэн одоогоор энэ нь хэрэггүй. Сумдын засаг даргын тамгын газар нь иргэдээ үйлчлэх гээд сууж байна тийм байхад ТҮЦ машины хэрэг байна уу. Өнөөдөр болж байвал боллоо гэж хандаж болохгүй. Өргөдлийн байнгын хорооны санал хураагдав уу Даваасүрэн дарга аа ?
Хариулт: УИХ-ын дарга З. Энхболд:
Д.Лүндээжанцан гишүүний ярьж байгаа асуудал байгаагүй юм байна. Бүх байнгын хороо дүгнэлтээ ирж уншдаггүй л дээ. Би анх удаа сонс ч байна гэж хариуллаа.
Хариулт: УИХ гишүүн Ц. Даваасүрэн:
Хууль зүйн байнгын хорооны саналыг ажлын хэсэг аваад нэг бүрчлэн ангилж оруулаад ирсэн байгаа. Сумдад олгох зардал бол илүү юм гэсэн байр суурийг барьж ажиллахгүй бөгөөд өрийн тухайд тантай санал нэг байна. Өрийн асуудлыг нэг яаманд төвлөрүүлэх бодлогыг барьж байгаа.
Асуулт: УИХ гишүүн М.Энхболд:
УИХ даргаас асуулт асууж болдог юм болов уу. Валютын ханш гэж толгой эргүүлсэн зүйл болоод байна. Ченжүүд дурын үнээ гаргаж байна. Маргааш сангийн сайд валюын ханш 2000, 3000 гэж зүүдлэвэл хэд хэдэн хувилбар гарч ирэх байх. Засгийн бүх зүйлийг өөрөөсөө түлхэж байгаа. Валютын ханш гэхээр Монголбанк гээд байгаа. Хэн нэгнийг хатгаж байгаад Монгол банктай хариуцлага тооцох юм байх. УИХ ард түмний өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй байгууллага шүү дээ. Бид нар ард түмэнд юу гэж хэлэх вэ? Эдийн засгийн байдлыг бодитоор харах хэрэгтэй байна .
Хариулт: УИХ гишүүн А.Бакей:
Төрийн байгуулалтын байнгын хороон дээр Ц.Даваасүрэн гишүүн зарчмын биш горимын санал гаргасан. Энэ удаагийн төсвийн тодотголын хойшлуулъя гэсэн горимын санал гаргасан байгаа.
Асуулт: УИХ гишүүн Ж.Батсуурь:
Би гурван асуулт хөндмөөр байна. Валютын ханшийг хөндөхгүй бол манай Монгол орон ченжүүдийг тоглоом болох нь. Орос улс Үндэснийхаа валютаар тооцоо хийнэ гэж олон улсад зарлаж байна. Өнгөрсөн онд засгийн газар шийдвэрлэсэн царцаасан объектын асуудлыг шийдээчээ. Тодруулбал, Засгийн газар юу хийгээд байгаа юм бэ? ЭМЯ –ны сайдад хэлэхээр энэ өмнөх засгийн газрыг завааруулсан зүйл гээд халгаахгүй. Хэдүүлээ шударга байя л даа. Хэн нэг рүү түлхэхээ болъё. Хэн нэгийг буруутгаж завааруулсан , авилгажсан төсөв гэж ярихаа больё . Ер нь авилгажаагүй төсөл хаана байгаа юм бэ? Харин одоо бүр илүү авилгажсан гэж хэлмээр байна. Төсвөө нэг мөр оруулж ир эсвэл татаж ав.
Асуулт: УИХ гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг харлаа. Энэ дүгнэлтээс харвал энэ төсөл арга хэмжээнээс улс орон зээлгүй, өргүй бол урагшаа алхахаа больсон хэрэг үү? Эдийн засгийн байдал шалан дээр унаж, өр зээл нь тэнгэрт тулдаг болжээ. Цаашдаа яах юм бэ? Төсвийн орлого нь тасраад байдаг. Чуулганы хуралдаан эхлэх болгонд хуулийн төслийг татаж авлаа гэх болжээ. Хөрөнгө оруулалтын олон амлалт байгаа. Ажлын хэсэг 330 сумаас санал авсан. Ард түмэн үнэхээр баяртай байсан. Богино хугацаатай асар их зээлийн дарамтанд орж Монгол орон маань хүнд байдалд орох гээд байна. Энэ ажлыг хариуцах эзэнгүй байна.
Хариулт: УИХ гишүүн Ц.Даваасүрэн:
Өрийн асуудал ярьж байна. Өр дээр нэг зүйл дээр санал нэгтэй. 2004 оны асуудалтай давтагдсан байгаа. Эдийн засаг хөгжлийн яам зээл авч тараадаг. ДНБ муудсан үед өрийн удирдлагын хууль сайн байх хэрэгтэй. Өрийн удирдлагын хуулийг УИХ засч өгөх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын судалгаа хийгдсэн. 2013 оны хагас жилд дунд хугацааны хөрөнгө оруулалтын жагсаалтыг ЭЗХЯ батлуулах ёстой байсан.
Асуулт: УИХ гишүүн О.Баасанхүү:
Төсвийн тодотгол гэдэг нь хуулинд өөрчлөлт оруулах тухай ярьж байгаа. Ороод ирсэн зүйлүүдийг харахад дандаа барилга барих байна. 1500 хүнтэй шорон барина гээд оруулаад ирсэн. ТБХ-оос шинэ төсөвтэйгөө валютын ханшийн бодиттой нөхцөлтэйгээр оруулъя гэхээр баахан байшин барих оруулж ирж байгаагаа юу гэж үзэж байна? 1500 хүнтэй шорон барих шаардлага юу байна? Ядарсан хүмүүсийн цалин нэмэх гэсэн төсөл байгаа юу? Ядуурал дээд цэгтэй тулчихаад байхад төсвийн тодотгол нь бөөн барилга байх юм.
Хариулт: УИХ гишүүн Б.Болор:
Энэ царцсан объектуудын талаар ярилцсан. Улсын хурлын 30 тогтоол гэж гарсан үүний дагуу засгийн газар энэ тодотголыг оруулж ирсэн. Шоронгийн хувьд энэ бол нэлээн томоохон хэмжээний шорон бөгөөд 15 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн бид үүнийг шаардлагагүй гэж танаад 3 тэрбумыг тавиад барилгаа дуусгасан зүйтэй гэж үзсэн.
Асуулт: УИХ гишүүн: О.Баасанхүү:
Шорон барьж дуусгах яаралтай ямар шалтгаан байна вэ? Сургууль болон бусад зүйл гэж яриад байдаг ерөнхий төлөвлөгөө байна уу ? Хууль сахиулахын сургууль яаралтай дуусгах хэрэгтэй гэж ярихаар төсөв байхгүй гэсэн мөртлөө шоронг хууль зүйн сайд нь яаралтай гэж оруулж ирдэг нь ямар учир байна? Шадар сайдын 30 тэрбумын 19 тэрбум нь барилга явж байна. Барилгуудыг ингэж дэмжээд байгаа хэрнээ нөгөө яриад байдаг халамжийн бодлогууд алга байна. Би сургууль цэцэрлэгийн эсрэг зогсоод байгаа юм биш. Энэ дотор сургууль цэцэрлэг гэсэн томъёолол байхгүй байна. Сургууль нь шорон болоод ороод ирсэн байна.
Хариулт: УИХ гишүүн Б.Болор:
О.Баасанхүү гишүүн материалаа сайн уншсан юм болов уу даа. Энэ дээр бол эмнэлгүүд сургууль цэцэрлэгүүд гэж байгаа. Тогтоолын дагуу бол Баянзүрх дүүрэгт баригдах шинэ төрх эмнэлгийн дуусгалт гэх мэт зүйлүүд орсон байгаа. Хууль сахиулах байгууллагын сургууль дээр ч гэсэн тодорхой саналууд орж ирсэн байгаа. Аврах анги хэрэгтэй болоод баригдаж байгаа. Аврах анги хэрэггүй юу? Энэ царцаасан объектуудад орсон учир Аудитын дүгнэлтийг үндэслээд дуусгах нь зүйтэй гэж үзсэн юм. Шоронгийн хувьд 15 тэрбумаар босох том шорон хэрэггүй боловч баригдаад дуусах шатандаа орсон байгаа учир нь үлдсэн хэсгийг барьж дуусгая гэсэн шийдэлд хүрсэн.
Асуулт: УИХ гишүүн Б.Чойжилсүрэн:
Өнөөдөр 5 сарын 22-нд төсвийн тодотгол батлах гээд сууж байна. Эцэст энэ асуудлуудыг зохицуулах гэсээр байтал 5 сар дуусна. Манайд барилгын ажил хийх, бүтээн байгуулалт хийх ажил маань 11 сард зогсдог гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Бид нарт танилцуулснаар төсвийн орлого төлөвлснөөсөө 300 орчим сая тэрбум төгрөгөөр дутна гэсэн мэдээ байгаа. Төсөвт суусан барилга объектууд чинь долларын ханш 1400 үед хийгдсэн ажил байгаа. Тэгвэл компаниудын ажил бидний санаснаар явах уу?
Хариулт: УИХ гишүүн Ц.Даваасүрэн:
Дээрх хийгдэж байгаа 160 объектын бол өмнө ажил эхэлсэн сая аудитаас барилга хот байгуулалтын дагуу үнийн өсөлттэй холбогдуулсан нэмэлт өөрчлөлтүүдийг авч үзээд аудитын дүгнэлт гараад хэдэн тэрбум төгрөг нэмэгд эх тухай авч үзсэн 160 объект байгаа. Ерөнхийдөө 243-аас 80 объект үргэлжлүүлэхэд асуудалтай болсон гэсэн. Байнгын хороо батлагдсан төсвийг чинь өөрчилж хэлэхгүй. Нэгэнт иргэдийн байгууллагууд ийм хугацаанд ажлаа дуусгана гэсэн дүгнэлт аваад ирж байхад үүгээр нь шаардлагатай хөрөнгүүдийг оруулж өгсөн. Уул нь 5 сар гэхэд энэ ажил хийгдээд явж байх ёстой. Аудит хөрөнгийг нь дүгнэлтэндээ нэмж оруулж өгсөн байх.
Хариулт: Сангийн сайд Ч.Улаан:
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсөвт тодотгол хийх эдийн засгийн шалгуур үзүүлэлтийг тодорхой зааж өгсөн байдаг. Энэ шалгуур үзүүлэлтийн энэ оны явцын байдлаас үзэхэд 7,8-р сарын хавьцаа төсөв жинхэнэ утгаараа тодотгол хийх нөхцөл бүрдэхээр байгаа. Төсвийн тодотгол хийх нөхцөл бүрдсэн нөхцөлд тодотгол хийнэ.
Мэдээж орлого тасалдана гэдэг ойлгомжтой л доо. Чухам алдагдал хэмжээ нь хэд байх гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Ер нь хуулиар тогтоосон шалгуур энэ оны хувьд төсвийн алдагдал 750-иас доош тэрбум төгрөг алдагдалтай болсон нөхцөлд тодотгол хийх бололцоотой болно. Орлого ингэж тасалдаж байгаа юм чинь нэлээд зардлаа хасах болно. Ялангуяа хөрөнгө оруулалтын зардлыг хасахаас өөр аргагүй нөхцөл байдал үүснэ. Эхлээгүй байгаа барилгыг зогсоохоос өөр аргагүй.
Асуулт: УИХ гишүүн С.Бямбацогт:
УИХ маань засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөл болгоныг батлаад явж байгаа. Харамсалтай нь гарч байгаа үр дүн нь Засгийн газар дураараа эрхэлж байгаатай адил үр дүн гарахгүй байна. УИХ олон үүрэг даалгаварыг засгийн газарт тавьсан. Олонхи нь засгийн газраа хамгаалдаг болчихлоо. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг шиг. Төсвийн тодотголыг нэг биш хоёр удаа хийх байх. Үндсэн болон бусад хуулиа өөрсдөө биелүүл. Тэгж байж ард иргэд мөрдөнө . Бодит байдал Монгол улсын төсвийн алдагдал 2 хувьтай биш 10 гаруй хувьтай болсон байгаа. Үүнийг цэгцлүүлэхгүй юм уу? Цэг тавих цаг болсон юм биш үү?
Хариулт: УИХ гишүүн Ц.Даваасүрэн:
Байнгын хорооноос засгийн газрын хүсэлт болгоныг биелүүлээд байгаа юм байхгүй. Жишээлбэл: 2 төсөл байнгын хороон дээр унасан байгаа. Өмнөх дөрвөн жилд би ч чам шиг ийм зүйл ярьдаг байсан. Ухаарсан бол сайн байна. Хууль зөрчсөн үйлдэл байвал хэлэх хэрэгтэй. Би бол хууль зөрчсөн үйлдэл нэгийг ч хийхгүй.
Асуулт : УИХ гишүүн С.Бямбацогт:
Нэлээд олон жил конторын барилга барихгүй гээд хасаад байгаа. 2011 онд Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Цэцэг гэсэн гурван сумын конторын барилга эхлсэн боловч 2012 онд төсөв нь батлагдсан хэрнээ одоо хүртэл барихгүй байгаа. Гурван сумын гурван жил ярьсан барилгыг бариад өгч болохгүй юм уу?
Хариулт: УИХ гишүүн Б.Болор:
Энэ царцаасан объектууд дунд байсан барилга тийм учраас энэ дунд явж байгаа юм. Аудитын дүгнэлт нь бичигдэж орж ирэхдээ дүн тавигдахдаа төсөвт өртгийг нь хуучнаар тавьсан техникийн алдаатай болсон.
Асуулт: УИХ гишүүн Хаянхярваа:
Төсвийн тодотголыг ярихдаа царцаасан 200 объектууд үндсэн зарчим нь авилгажсан объектууд байгаа дахин шалгаж үзье гэж ярьсан. Хэн авилга авсан нь тодорхойгүй ингээд дуусч байна. Засгийн газар ямар нэгэн юмаар шоудаад байна. Айхтар авилгажсан зүйл байхааргүй болгоод орхисон. Үүнээс 205 -ийг 600 болтол нэмээд ороод ирсэн. Төсвийн тодотгол өнөөдөр бидний хэлсэн зүйлийг хүлээж аваагүй. Нэмэгдэж оруулж ирэх шаардлага байхгүй.
Хариулт: УИХ гишүүн Ч.Хүрэлбаатар:
Цоо шинээр хэд хэдэн объектыг оруулж ирж байгаа. Хүн өвчин тусахаар эм ууж, тариа тариулдаг биз дээ. Түүнийг тухайн цагаар хийж байна гэдэг сахилга баттай. Тэгвэл сахилга баттай хатуу ч гэсэн арга хэмжээнүүдийг авах ёстой. Маш өндөр сахилгатай баттай явж байж Монгол улс хямралаас гарна. Тэгэхгүй бол 100 хоног нь 100 долоо, сар болоод явах эрсдэл бий. Гэтэл засгийн газар өртөг нэмээд явуулчихаад байна. Зарчим байгаа бол энэ саналуудыг бүгдийг унагаацгаая.
Асуулт : УИХ гишүүн Ц.Нямдорж:
УИХ байнгын хороон дээр миллиар миллиардаар нь нэмэгдээд байдаг нь ямар учиртай юм бэ? УИХ-ын гишүүн Б.Болор, Ц.Даваасүрэн нар төсөвчин болчихсон юм уу? Чи объектын төсөв нэмдэг болчихсон юм уу? Ийм зүйлүүдийг бид нар батлуулах гээд байгаа юм уу? Энэ авилгажуулж байгаа юм биш үү ? Төсөв чинь Даваасүрэнд хувьчлагдчихсан юмуу? Энэ арай хэтэрч байна. 200 хүний суудалтай соёлын төв 250 сая төгрөгөөр баригддаг байсан одоо миллиард 200 саяар баригдах болж байна. Замаас энэ мөнгийг дарамталж авах гээд байгаа юм уу? Дахин энэ асуудлаа ярих хэрэгтэй гэж горимын санал гаргаж байна.