УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: УИХ 10 хүрэхгүй хүний ирцтэйгээр хуралдаж байна
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "УИХ-ын энэ танхимд одоо 10 хүрэхгүй хүн сууж байна. АН ингэж хүч түрж хурал хийдгээ болимоор юм. Өнөөдөр Монгол улс өөрөө гадаадын зээлийн барьцаанд байна. Дээрээс нь Монгол улсын иргэн, малчид, төрийн албан хаагч, ажилчид бүгд өрөнд баригдсан байна. Ийм хэцүү нөхцөлд амьдарч байж ганц Малчны зээлийн хөтөлбөрөө тэнгэрт тултал магтах юм. Нүгэлийн нүдийг гурилаар хуурахаа боль. Та хэдхэн сарын өмнө Дубайгаас ирээд Дубайд нэг сая хонь гаргахаар боллоо гэж наад суудал дээрээ суучихаад хэлж байсан. Одоо тэр Дубайд гаргасан хонь чинь хаана байна. Нэг ч байхгүй. Та нар ер нь ингэж үдээс хойш, баяр наадмын үеэр хуулийн төсөл баталдагаа болих хэрэгтэй. НӨАТ-ын хуулийн төслийг та нар яг наадмын үеэр шөнийн 10 цаг хүртэл хуралдаж байж баталсан. Өнөөдөр энэ ажил чинь жижиг бизнес эрхлэгчдийг дарамталсан ажлын нэг болж байна. Ядаж ийм чухал асуудлыг хэлэлцэх үедээ ирцээ бүрдүүлэх хэрэгтэй" гэсэн юм.